Уламжлал ёсоор Энэтхэгийн янз бүрийн бүс нутагт энэ улиралд аагим халуун байдгаагийн улмаас, хоёр сарын хугацаанд тус улсад 500 гаруй хүн амиа алдаад байна. Энэтхэгийн ДХЯ-ны ОБ-ын удирдах газраас энэхүү баримтыг ИАНС агетлаг иш татаж уламжилжээ. 2013 оны 4-р сарын 1-ээс их халуун болсоны улмаас 524 хүн амиа алджээ. Тэгсэн хэдий ч албан бус статистикийн мэдээгээр нас барсан хүмүүсийн тоо 600 гараад байгаа аж. Даваа гаригт энэтхэгийн нийслэл хотод Цельсийн 42,6 хэм халуун байсан бөгөөд энэ нь хэвийн хэмжээнээс 2 С хэм илүү аж. Баруун хойд хэсгийн Раджастхан мужийн Тар цөлийн Чуру хотод дээд зэргийн аагим халуун +45,2 С болон хойд мужийн Уттар –Прадешд +46,2 С байна.