Пакистаны баруун-хойд хэсэгт америкийн нисэгчгүй төхөөрөмжийн цохилтын улмаас долоон хүн амь насаа алдаж, дөрвөн хүн шархадсан тухай Франс пресс агентлаг орон нутгийн эрх баригчдыг иш татан өнөөдөр уламжилжээ.

Өнөөдөр өглөө нисэгчгүй төхөөрөмж нь тус улсын Афганистантай хил залгаа Хойд Вазиристан мужийн Чашма боомт руу хоёр пуужин тавьжээ. Үүний улмаас доо хаяж долоон хүн алагдаж, дөрвөн хүн шархадсан тухай ФП агентлаг уламжилжээ. Өөр нэгэн эх сурважлийн уламжилж байгаагаар, нас барсан хүмүүсийг хэн болохыг нь тогтоож чадаагүй байна.

Пакистанд 5-р сард явагдсан сонгуулийн дараа энэхүү нисэгчгүй төхөөрөмжүүдийн дайралтууд нь анхных юм. Согуульд ялсан Пакистаны мусульманы лигийн удирдагч Наваз Шариф өмнө мэдэгдэхдээ, америкийн нисэгчгүй төхөөрөмжүүд нь тус улсын тусгаар тогтнолыг зөрчиж байгаа бөгөөд Вашигнтон нь Пакистаны энэхүү түгшүүрийг хүчтэй хүлээж авах ёстой гэжээ.