Энэ оны 5-р сард Ирак улсад 500 гаруй хүн амь насаа алдаж, 1200 гаруй хүн шархдсан тухай египтийн «Аль-Ахрам» сонинд мэдээллээ. Ингээд 5-р сард Ирак улсад сүүлийн жилд хамгийн олон хүн хэлмэгдэж, шархадсныг сонинд тэмдэглэжээ. Сүүлийн хэдэн сард тус улсад шашин шүтлэгээс болж хүчирхийлэх ажиллагаа гаарав. 4-р сарын 22-нд аюулгүй байдлын хүчин гол төлөв суннитууд суудаг хойд Хавижа хотод засгийн газрын эсрэг цуглаан жагсаалыг хэрцгийлэн даран тарааснаас хойш Иракэд цуст ажиллагаа гаарсан юм. Эмх замбараагүй байдлын уршгаар 50 гаруй хүн амь үрэгджээ. Түүнээс гадна энэ он гарсаар лалын суннит бүлгүүд болон «Аль-Каидагийн» террористуудын ажиллагаа идэвхжсэн юм. Ирак улсад хүч хэрэглэх ажиллагаа шашин хоорондын мөргөлдөөнд хүргэх вий гэж шинжээчид болгоомжилж байна.