“Союз ТМ-09М” жолоодлоготой хөлөг өнөөдөр ОУСС-ад автомат дэглэмээр залгагдлаа гэж “Роскосмос”-ын төлөөлөгч уламжлав.Эх сурвалжийн ярьснаар, залгалт Москвагийн цагаар 06.10 /Гринвичийн 02:10/ гар ажиллагааны дэглэмд шилжих зорилготой сансрын нисгэгчдийн оролцоогүйгээр болжээ.

ОУСС-ад “Роскосмос” сансрын нисгэгч Федор Юрчихин, НАСА-гийн одон орон судлаач Карен Найберг болон Европын сансрын агентлагийн одон оронч Лука Пармитано нар нисч ирлээ. Тэдгээрийн дунд хамгийн туршлагатай нь Юрчихин бөгөөд энэ удаагийн нислэг нь түүний дөрөв дэхь нислэг юм.

Карен Найберг  үүний өмнө ОУСС дээр америкийн шатл хөлгөөр ирж байсан бөгөөд “Союз”хөлгөөр анх удаагаа нисч байна. Лука Пармитано өмнө нисч байгаагүй. Станцад тэднийг энэ оны 3-р сараас сансрын манаанд байгаа “Роскосмос”-ын сансрын нисгэгчид Павел Виноградов болон Александр Мисуркин нар хүлээж байгаа бөгөөд НАСА-гийн одон оронч Кристофер Кессиди нар хүлээж байна.

Багийн төлөвлөж байгаа хугацаа 172 хоног байх юм. Шинэ баг нь ОУСС дээр 34 туршилтаас бүрдсэн эрдэм шинжилгээний арвин хөтөлбөр болон хоёр ачааны “Прогресс” хөлөг, европын тээврийн ATV-4 хөлөг, америкийн хувийн Cygnus хөлгүүдийн ачааг буулгаж, оросын хөтөлбөрөөр нилээд хэдэн удаа нээлттэй сансарт гарах ёстой.