Умард Солонгос «АНУ-аас цөмийн аюул үргэлж учрууж байгаа нөхцөлд цөмийн чадавхиасаа дангаар татгалзахгүй» гэж өнөөдөр БНАСАУ-ын намын төв хэвлэл «Нодон синмун» сонины сайтын өгүүллэгт тэмдэглэжээ.

Сонинд АНУ-ын үйл ажиллагаа тухайлбал «Умард Солонгосын талаархи АНУ-ын дайсагнах бодлогыг зөвтгөхийг оролдож байгаа Төрийн нарийн бичгийн дарга Жон Керрийн байр суурийг шүүмжлэв».

«БНАСАУ-ын «өдөөн хатгах ажиллагааны» тухай үг яриаг тархааж, тус улсын ёс журмыг өөрчлөхийг АНУ оролдсноороо ноцтой алдаа гаргаж байна» гэж өгүүллэгийг зохиогчид үзэж байна. Түүнээс гадна «цөмийн бүх зэвсгийг Өмнөд Солонгосоос гаргахыг умард солонгосын тал АНУ-аас шаардаж байгааг сонинд ахин онцлон тэмдэглэжээ.