Сирийн сөрөг хүчинд зэвсэг нийлүүлэхийг хориглосон шийдвэрийг хүчингүй болгох тухай ЕХ-ны шийдвэр Женевэд сирийн асуудлаар хийх олон улсын бага хуралд хохирол учрууж мэднэ гэж өнөөдөр ОХУ-ын ГХ-ийн дэд сайд Сергей Рябков мэдэгдлээ.

«Энэ нь «хоёр нүүрт бодлогыг» тусган харуулж, 5-р сарын 7-нд ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Кери нарын зарлан хуралдуулахаар тохиролцсон олон улсын бага хурлын хэтийн төлөвийг хохироож байна» гэж Оросын ГХ-ийн дэд сайд сэтгүүлчдэд өгүүлжээ. Түүний хэлснээр ийм шийдвэр «энэ оны 6-р сарын 3-нд гарын үсэг зуруулахааар нээх зэвсгийн худалдааны тухай олон улсын Гэрээний үг үсэг, үзэл санаад харшлаж байна».