Өнөөдөр Бишкекэд нээгдсэн Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын дээд хэмжээний уулзалтад оролцогчид Афганистаны байдлыг оролцуулан нэлээд хурц асуудлуудыг хэлэлцэнэ гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин найдаж байна.

Тэрээр дээд хэмээний уулзалтад оролцогчид Афганистаны байдлын цаашдын хөгжлийг авч үзэж, өөрийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны төлөвлөгөөг тодорхойлно гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ. ХАБГБ хариуцлагынхаа бүсийн байдлыг тогтонги хэвээр байлгахад мэдэгдэхүйц үүрэг гүйцэтгэж байна гэж ОХУ-ын төрийн тэргүүн онцлов.

Түүний хэлснээр улс төр, цэргийн байгууллагууды нь юуны түрүүнд Хамтын шуурхай ажиллагаа явуулах хүчин, Энхийг эрхэмлэгч хүчний үйл ажиллагаа үүнд чиглэгдсэн юм. Байгууллага «Харилцан ажиллагаа -2012» цэргийн сургууль Арменид, энхийг сахиулагчдын сургууль Казахстанд үргэлж явуулж байгааг Путин дурдав. Энэ онд Хамтын шуурхай ажиллагаа явуулах хүчний сургууль Белорусст, энхийг сахиулагчдын сургууль 10-р сард Оросын Челябинск мужийн Чебаркуль талбарт явагдах тухай ОХУ-ын Ерөнхийлөгч мэдээлжээ.