Орос улс «Юниверсал кредит» хараат бус рейтингийн агентлагийг байгуулахад оролцох нь олон улсын шинэ төслийг амжилттай болгох хүчин зүйлийн нэг гэж хятадын «Дагун» рейтингийн агентлагийн төлөөлөгч Сун Хунгуан мэдэгдлээ. «Дагун» оросын «Рус-Рейтинг», америкийн «Egan-Jones Ratings»-тай хамтран «Юниверсал кредитийг» байгуулж байна. Мөн түүнчлэн хараат бус шинэ агентлаг хоёр орны хоорондын санхүүгийн урсгалыг өргөжүүлнэ гэдэгт Сун Хунгуан итгэж байна.

Үүнийг амархан тайлбарлаж болно. Хятад, Оросын бизнес эрхлэгчид «Стандарт энд Пурс», «Фитч», «Мудис» зэрэг америкийн рейтингийн агентлагийн үнэлгээг үндэслэж байна. Эдгээр томоохон гурван агентлаг дэлхийн рейтингийн зах зээлийн 95 хувийг хяналтдаа авсан юм. Харин атгаг байр суурь баримталж, эрсдлийг объектив бус үүднээс үнэлж байна гэж эдгээр агентлагийг олонтаа шүүмжлэжээ.

Хятад улс дэлхийн зах зээлд АНУ-ын гол өрсөлдөгч болсон учир хятадын санхүү-эдийн засгийн тухайн байдалд буруу үнэлгээ өгч байна. Иймээс Хятад улс рейтингийн шинэ агентлагийг байгуулахыг санаачилсан гэж Ази Номхон далайн судлалын төвийн шинжээч Сергей Луконин хэлээд

«Стандарт энд Пурс», «Фитч», «Мудис» агентлагууд дэлхийд хямрал гарсан нөхцөлд нэр нүүрээ барсан гэж хятадын тал үзэж байна. Хятад улс дэлхийн эдийн засгийн байлад нөлөөлөхийг оролдож байгаа учир хараат бус рейтингийн үнэлгээний механизмыг байгуулахыг хичээж байна. Ийм учраас Хятад улс хөгжиж байгаа эдийн засагтай орнуудын эрхийг өргөжүүлэхийн төлөө байгаа хийгээд Орос улсыг оролцуудан бусад орныг өөрийн багийн бүрэлдэхүүнд оруулахыг уриж байна гэв.

Хараат бус рейтингийн үнэлгээ Орост бас шаардагдаж байна. Энэ нь Хятад улстай үйлдвэр худалдааны хэлхээ холбоог илүү оновчтой болгоход бас чухал юм. «Юниверсал кредит» мөн асуудлыг шийдвэрлэх бодолтой байна.

Шинэ албаны дүрмийн капиталыг төлөвшүүлэх механизм объектив үнэлгээ өгөх баталгааны нэг болж байна. Сун Хунгуаны мэдээлснээр шинэ агентлагийг зохион байгуулж байгаа «Дагун», «Рус-Рейтинг», «Egan-Jones Ratings» агентлагууд тус тус 3 хувь хувьцаа эзэмшинэ. Үлдсэн 91 хувь хувьцааг 220 улс, санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагын дотор хуваарьлана.

Байгууламж нь НҮБ-тай төстэй санхүүгийн байгууллага бий болно гэж «Дагун» рейтингийн агентлагийн нэгэн удирдагч үзэж байна. Өөрөөр хэлвэл улс орон бүр болон үйлчилгээ захиалагч агентлагийн ажилд хязгаарлагдмал нөлөө үзүүлнэ. Энэ нь эрсдлийг үнэлэхэд атгаг бус үүднээс хандах болон ямар нэг улс буюу компанийн ашиг сонирхолыг үйлчлэхээс татгалзах боломж олгох юм.

«Юниверсал кредит» олон улсын рейтингийн шинэ агентлаг 6-р сарын 25-нд ажиллаж эхлэнэ. Төв байр нь Сянганд байх болно. «Рус-Рейтингийн» удирдагч Ричард Хейнсворт гүйцэтгэх захирал болжээ. Хятадын «Дагун» рейтингийн агентлагийн удирдагч Гуань Зяньжун шинэ агентлагийн захирлуудын зөвлөлийг тэргүүлэв.