Дэлхийн 62 улсын 250 гаруй төлөөлөгч энэ өдрүүдэд Владивостокад Русский аралд болж байгаа Ази Номхон далайн энергийн форумд цугларав.Энергийн аюулгүй байдал болон энергийг оновчтой хэрэглэх хүрээнд АНД-н бүс нутгийн орнууд хамтран ажиллах асуудал хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд багтсан юм.

2020 он гэхэд дэлхийн энергийн хэрэглээний тэн хагас гаруй нь азийн орнуудад ногдоно гэж шинжээчид үзэж байна.

Сүүлийн жилүүдэд АНД-н бүс нутгийн энергийн байдалд өөрчлөлт гарав. Ойрхи Дорнодын орнууд нийгмийн донсолгоонд нэрвэгдсэн нь нүүрс ус төрөгчийн томоохон хэдэн  нийлүүлэгчийн үйл ажиллагаанд зохисгүй нөлөөлөв. Мөн «Фукушимагийн осол» атомын энергийн хөгжилтэй холбоотой аюул сорилтыг тод томруун харууллаа.

Бүс нутгийн зарим улсын цэрэг,улс төрийн ашиг сонирхол тэр болгон нийцэхгүй байсан ч улс орныхоо энергийн аюулгүй байдлыг хангах нь бүгдийн гол зорилт болсон юм. Харин Ази Номхон далайн бүс нутгийн энергийн аюулгүй байдлын систем шинэ сорилтод ч, олон улсын ба бүс нутгийн аюултай тэмцэх зорилтод ч нийцэхгүй байна.

Форумын зорилт нийлүүлэгч, хэрэглэгчийн ашиг сонирхолыг өв тэгш болгоход оршино гэж Энергийн хөгжлийн сангийн захирал Сергей Пикин хэлээд

«Ийм форум олон талт яриа хэлэлцээ хийх болон нийлүүлэгчийн ч хэрэглэгчийн ч санал сонсох боломж олгож байна. Улс орон бүр ашиг сонирхолоо хамгаалж байгаа нь мэдээжийн хэрэг. Гэвч ашиг сонирхолыг нийцүүлэхийг оролдож болно» гэв.

Сүүлийн жилүүдэд Орос улс Азид энергийн төслүүдээ идэвхтэй урагш ахиулж байна. Энэ нь Орос улсад Алс Дорнодын бүс нутгаа хөгжүүлэхэд зайлшгүй чухал. Түүнчлэн азийн орнуудын эдийн засагт туслаж мэднэ. Орос улсаас нэлээд их хувь нэмэр оруулах боломж байна гэж Сергей Пикин хэлээд

«Энергийн их хэмжээний нөөцтэй Орос улс байгалийн шатдаг хий, шингэрүүлсэн хий, нүүрс, нефть, нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх үүднээс дорнодод анхаарлаа хандуулж байна. АЦС барихаас аваад цөмийн шаар ахин боловсруулж хэрэглэх хүртэл санал болгомоор зүйл Орос улсад бий. Мөн салбарт Орос улстай өрсөлдөх этгээд үгүй. Нөөцийг өргөжүүлж хүртээлтэй болгох явдал энергийн нөөцийг их хэмжээгээр хэрэглэж байгаа бүс нутагт хөгжлийнхөө урт хугацааны стратегийг боловсруулах боломж олгож байна» гэв.

Бараг бүх улс орон уламжлалт нефть, байгалийн хийг баримжаалахаас гадна энергийн өөр эх урвалжийг хөгжүүлэх зорилготой юм. Эдүгээ Хятад улс уламжлалт бус энергийг ашиглах талаар дэлхийд 1-р байр эзлэж байна. Япон улс ч ийм энергийн шинэ эх сурвалжийг эрэх талаар амжилт гаргав.

Тус улс метангидратаас хий ялган олборлож, усан, салхины ЦС-уудыг хослуулан ажиллуулах туршилт хийж байна. Орос улс ирээдүйгээ бодож,Сахалиныг Хоккайдотой холбох энергийн гүүр тавих саналыг ахиулж байна. Дараа нь бусад улсыг мөн сүлжээнд хамруулж болно гэж Сергей Пикин хэлээд

«Сахалинд эх газрын усан дорхи үргэлжлэлд байгалийн хийн нөөц хүрэлцээтэй байна. Гэвч хий шингэрүүлж, Японд нийлүүлж, тэнд түүнийг ахин ерийн хий болгон хувиргаж, ЦС-уудад дамжуулах эсвэл цахилгаан эрчим хүчийг эцсийн бүтээгдэхүүний хувьд тэр даруй шууд дамжуулахын алин нь илүү хямд болохыг мэдэж тогтоох хэрэгтэй.

Миний бодоход энергийн гүүрийн төсөл хөрөнгө хэмнэх үүднээс хэтийн төлөвтэй. Энергийн гүүр Сахалин, Япон болон бусад улстай харилцан ажиллах анхны салбар хэсэг болж мэднэ. Орос улсын Ерөнхийлөгч өнгөрсөн онд Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалт дээр Оросын энергиийн нөөцийг ашиглах, энергийн нөөцийг янз бүрийн чиглэлээр нийлүүлэх үйл ажиллагааг оновчтой болгох Евразийн энергийн гүүр байгуулах саналыг сайтар бодохыг санаачилсан» гэв.

Форумд оролцогчид энергийн аюулгүй байдал, энергийн түншлэлийн нийтийн үзэл баримтлалыг боловсрулах ёстой. Тэгэхгүй бол Ази Номхон далайн энергийн форум хэрэглэгч орнуудын эдийн засагт түүхий эд нийлүүлэх тухайн байдлын зорилтыг хэлэлцэх төдий арга хэмжээ болж хувирах юм.