Өмнөд Солонгосын цөмийн аюулгүй байдлын комисс эд анги нь чанар муутай учраас цөмийн хоёр реакторын ажлыг арга буюу зогсоож,өөр хоёр реакторын арга ажиллагааг түр зогсоосон тухай Ренхап агентлаг мэдээллээ. Зарим эд анги нь чанарын хуурамч баримт бичигтэй байсныг илрүүлсэн Цөмийн аюулгүй байдлын комисс «Шин Кори Реактор 2», «Шин Вольсон Реактор 1» реакторуудын ажлыг зогсоох тухай зарлан мэдээлжээ. Түүнээс гадна комисс техникийн үйлчилгээ үргэлж үзүүлж байсан «Шин Кори Реактор 2» реакторын ажиллагааг түр зогсоов. Чанар муутай эд ангийг сольтол «Шин Вольсон 2» реакторт ажиллах зөвшөөрөл өгөхгүй гэж комисс зарлан мэдээллээ. Ажлы нь бүрмөсөн зогсоосон хоёр реактор Сөүлээс өмнө 330 км зайтай орших Ёнгван АЦС-ынх. Комиссын мэдээлснээр реакторуудыг барих үеэр хэрэглсэн эд ангийн бараг 90 хувь нь чанарын стандартад нийцэхгүй байна.