Хятадын кибер гэмт хэрэгтнүүд АНУ-ын зэвсгийн системийн тэргүүний 20 гаруй боловсруулалтын тухай нууц материалыг задлаж авсан гэж Ройтер агентлаг америкийн ХМХ мэдээллээс иш татан уламжлав.

Саяхан АНУ-ын БХЯ-нд оруулсан тайлангаас харахад хакерууд орчин цагийн байлдааны онгоц,хөлөг онгоц түүнчлэн АНУ төдийгүй Европ, Ази ба Персийн булангийн орнуудын армийг зэвсэглэсэн ПДХ системийн зураглалууд хятадын хакеруудын хүртээл болсон байх. Кибер дайралт чухам хэдийд хийснийг мэдээлээгүй. Түүнчлэн чухам ямар компьютероос баримт бичгүүдийг хулгайлсан нь тодорхой биш байна. Бээжин америкийн цэргийнхний эсрэг хакерын дайралтыг зохион байгуулсан зэмлэлийг няцаасныг «Вашингтон пост» тэмдэглэжээ.