АНУ цэргийн салбарт Хятад улстай хэлхээ холбоог өргөжүүлэн гүнзгийрүүлэх ёстой гэж АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Том Донилон БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн дэд дарга Фань Чнлунтай уулзсныхаа дараа мэдэгджээ.

Донилоны хэлснээр АНУ, БНХАУ хоёр «аюулгүй байдлын салбарт ер бусын сорилт тулдгарсныг харгалзан» нягт хамтран ажиллах ёстой.Гол гүрэн улсуудын хооронд шинэ маягийн харилцаа тогтоохын төлөө байна гэж хятадын төлөөлөгч өөрийн зүгээс хэлжээ. Өчигдөр БНХАУ-ын дарга Си Зиньпин Донилоныг хүлээн авч уулзав. «Хятад-америкийн харилцаа өнөө ирээдүйг холбох чухал үе шатанд шилжсэн» гэж БНХАУ-ын дарга хэлсэн байна.

Түүнчлэн Ерөнхийлөгч Обаматай 6-р сарын эхний хагаст уулзмаар байна гэж хятадын удирдагч тэмдэглэв. Донилон Фань Чанлун нар мөн уулзалтын хэлэлцэх хэргийн төлөвлөгөөг хэлэлцсэнгүй. Эдгээр хоёр улсын төрийн тэргүүн нар 6-р сарын 7,8-нд АНУ-ын Калифорнид уулзах тухай урьд мэдээлсэн билээ.