Солонгос хоорондны Тунхаглалыг батласны 13 жилийн ойн хамтын арга хэмжээг 6-р сарын 15-нд хил орчмын Кэсонд зохион явуулах тухай Умард Солонгосын саналыг няцаах  сөүлийн шийдвэр солонгос хоорондын харилцааг сайжруулахад тус дөхөм үзүүлэхийг хүсэхгүй байгаагийн илрэл юм гэж Пхеньян үзэж байна. Өнөөдөр KCNA мэдээллийн агентлагаас тараасан Солонгосыг эв зүйгээр нэгтгэхийн төлөө хорооны төлөөлөгчийн мэдэгдэлд энэ тухай өгүүлжээ.

Өмнөд Солонгосын эрх баригчид ингэж татгалзснаараа «АНУ-ын тусламжтайгаар Умард Солонгостой сөргөлдөх бодлогоо батлаж, эх орноо нэгтгэхэд тус дөхөм үзүүлэхийг хүсэхгүй байгаагаа харуулсан» Өмнөд Солонгосын байгууллагуудыг 6-р сарын 15-нд болох баяр ёслолд оролцуулахыг хориглосон шийдвэрээ хүчингүй болгохыг тус хороо Сөүлээс шаардав. Дан засгийн газрын хэмжээнд хэлэлцэх нэн чухал асуудлуудыг шийдвэрлэх эрх мэдэлгүй өмнөд солонгосын хувийн байгууллагуудыг баяр ёслолд оролцохыг урисан учраас татгалзсан гэж БНСолонгос Улсын нэгтгэх яамны төлөөлөгч тайлбарлан хэлсэн байна.