Өчигдөр Брюссельд ЕХ-ны гишүүн 27 улсын ГХ-ийн сайд нар Сирид мөргөлдөөнийг зохицуулах асуудлаар шинэ бага хурлыг 6-р сард Женевэд зарлан хуралдуулах саналыг дэмжлээ. ОХУ, АНУ хоёр мөн санал дэвшүүлсэн юм.

Мөргөлдөөнийг улс төрийн замаар нэн даруй зохицуулах нь зайлшгүй чухал гэж ЕХ дахин мэдэгдэж байна гэж зөвлөлгөөний дүнгээр сайд нарын хийсэн мэдэгдэлд өгүүлжээ.

ЕХ-ны гишүүн орнуудын ГХ-ийн сайд нар мөргөлдөөнд татагдан оролцож байгаа талуудад хандан мөн уриаг даган мөрдөхийг уриалжээ. Сирийн эрх баригчид ба сөрөг хүчний хоорондын мөргөлдөөн 2011 оны 3-р сараас өнөө болтол үргэлжилж байна. Энэ завсар 80 мянга гаруй хүн амь үрэгдсэн тухай НҮБ мэдээлжээ.