ЕХ Сирид зэвсэг нийлүүлэхийг хориглосон шийдвэрийг 8-р сараас наана хянаж үзнэ гэж өнөөдөр ЕХ-ны дипломат төлөөлөгчдийн тэргүүн Кэтрин Эштон мэдэгдлээ. Тэрээр Брюссельд ЕХ-ны гишүүн 27 улсын ГХ-ийн сайд нарын уулзалт хийж дууссаны дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

Хориглох шийдэврийг хүчингүй болгох асуудлаар бүгдийн санал тэр болгон нийцсэнгүй. «Одоо ЕХ-ны гишүүн бүх улс янз бүрийн шийдвэр гаргаж мэднэ» гэж Кэтрин Эштон мэдээлжээ.Эдүгээ ЕХ-ны гишүүн орнуудаас Сирид байлдан дайтаж байгаа сөрөг хүчинд байлдааны техникийг нийлүүлэхгүй байна гэж тэрээр онцлов.

ЕХ-ны гишүүн орнууд Сирид зэвсэг нийлүүлэхийг хориглосон шийдвэрийн хугацааг сунгах асуудлаар тэр болгон зөвшилцэхгүй байгаа нь мөн шийдэврийг үнэн чнартаа хүчингүй болгосон гэсэн үг. Сири улсын эсрэг өөр бүх хоригийг цаашид үргэлжлүүлнэ гэж Их Британийн ГХ-ийн сайд Уильям Хейг үүний өмнө мэдэгдсэн билээ. ЕХ-оос Сири улсын талаар тогтоосон хориг түүний дотор тус улсад зэвсэг нийлүүлэхийг хориглосон шийдвэрийн үйл ажиллагааны хугацаа 5-р сарын 31-нд шувтрах юм.