Сирийн асуудлаархи олон улсын бага хурлын бэлтгэл өчигдөр орой Парист хийсэн ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нарын хэлэлцээний гол сэдэв боллоо.

Сирийн асуудлаар бага хурлыг зохион байгуулах нь амаргүй зорилт юм. Гэсэн ч боломж санснаас илүү их байна гэж Лавров хэлэлцээний дүнгээр мэдэгдлээ. Бага хурлыг зарлан хуралдуулахад саад тотгор учруулах уршигтай алхам хийхээс татгалзахыг Москва уриалж байна гэж тэрээр тэмдэглэв.

«Дан сирийн засгийн газрыг зэмлэн буруушаахын хамт террористууд дур зоргоор авирлаж, сөрөг хүчин олон улсын хүмүүнлэгийн эрхийг зөрчиж байгааг үг дуугүй өнгөрсэн тогтоолоор НҮБ-ын АЗ-д яаралтай санал хураасан явдлыг ийм алхам хэмээн Сергей Лавров үзэж байна. Мөргөлдөөнд татагдан оролцож байгаа талуудыг Женевэд чухам хэн төлөөлөхийг ойлгох нь бага хурлын бэлтгэлийн гол зорилт юм гэж тэрээр тэмдэглэжээ. Сирийн засгийн газар бага хуралд оролцохыг зөвшөөрснийг ОХУ-ын ГХ-ийн сайд дурдав. Сири улсын Ерөнхийлегч Башар Асадын дайснуудын тухайд гэвэл сирийн сөрөг хүчин төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг уялдуулан зохицуулсаар байна.

Хоёр орны дипломат тусгай газрын төлөөлөгчид ойрын үед уулзаж, сирийн асуулаархи бага хурлын зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэнэ гэж Керри мэдээлэв. Сирийн оршин суугчид л улс орныхоо хувь заяаг шийдвэрлэх ёстой гэж Орос улс, АНУ хоёр үзэж байгааг Жон Керри онцлов. Түүнчлэн Сирид химийн зэвсэг хэрэглэсэн нь батлагдвал АНУ,ОХУ хоёроос хариуд хатуу арга хэмжээ авахаар зөвшилцсэн гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга бас мэдэгджээ.