Өнөөдөр Энэтхэгитйн Ерөнхий сайд Манмохан Сингх Япон улсад айлчилж эхлэв. Энэ нь тус улсын засгийн газар солигдсноос хойшхи анхны айлчлал юм. Атомын энергийн салбарт хамтран ажиллах, японы хөрөнгө энэтхэгийн эдийн засагт оруулах зэрэг асуудал гол сэдэв болно. Мөн айлчлалын ач холбогдол эдийн засгийн хүрээнээс хальж байна. Түүнийг АНДБН даяар төлөвшиж байгаа стратегийн хүчинтэй холбон үзэх хэрэгтэй.

Одоогоос хэдэн өдрийн өмнө БНХАУ-ын Төрийн зөвлөлийн шинэ ерөнхий сайд Энэтхэгт айлчилж, Японы шинэ ерөнхий сайд Синзо Абэ Энэтхэгийн удирдпгчийн айлчлалын өмнөхөн Мьянмад айлчилсан нь тохиолдлын хэрэг биш байх.

Бүх асуудлыг сайн хөршийн үүднээс шийдвэрлэх нь зайлшгүй чухал гэж хятадын ерөнхий сайдын Энэтхэгт хийсэн айлчлалынхаа явцад удаа дараа мэдэгдсэн билээ. Гэвч мөн айлчлал сүүлийн хэдэн арван жилд гарсан асуудлуудыг шийдвэрлэхэд тус дөхөм үзүүлсэнгүй. Хятад улс цэргээ хяналтын шугамаас цаана гаргах байтугай энэтхэгийн нутаг дэвсгэрт 5 км-ээр нэвтрэх зам тавьж амжсан тухай Ли Кязян Энэтхэгээс явсны дараа мэдээлжээ.

Харин Японы ерөнхий сайдын Мьянмад хийсэн айлчлал тодорхой үр дүнд хүрэв. Япон улс Мьянмын 1,74 тэрбум долларын өрийг цайруулж, бас 500 сая долларын шинэ зээл олгоно гэж амлав.

Эдгээр болон Манмохан Сингхийн Япон улсад хийж байгаа айлчлал энэ бүс нутагт хоёр жилийн өмнө эхлэсэн шинэ тоглоомын тод илрэл болж байна. Тэр үед АНУ «Азид буцах» тухай зарлан мэлдээлсэн билээ. Оросын стратегийн судлалын хүрээлэнгийн шинжээч Борис Волхонский хэлэхдээ: «Энэ нь удахгүй АНУ-тай эдийн засгийн төдийгүй цэрэг-улс төрийн салбарт өрсөлдөж мэдэх Хятадын эзэмшлийг саатуулах зорилготой. Тухайлбал бүс нутгийн гүрэн улсууд төдийгүй өрнөдийн орнууд ба АНУ, Их Британи Мьянмад гойд анхаарал тавьж, тус улсын өнөөгийн удирдлагыг өөрсдийн тал татан шилжүүлэхийг оролдож байна» гэв.

Гэвч Ойрхи Дорнодод хоёр дайн хийж байгаа АНУ-ын эдийн засгийн байдал Бээжинтэй шууд сөргөлдөхөөс зайлсхийхэд хүргэж байна. Хятадтай харилцах харилцаанд цөөнгөй асуудал тулгарсан бүс нутгийн орнуудад л сөргөлдөх дарамтыг АНУ-аас тулгаж байна.

Эдүгээ Ладакхад хяналтын шугамыг зөрчсен хэрэг явдлыг бүрэн зохицуулаагүй. Хятад Япон хоёр улс Сенкаку(Дяоюйдао) арлуудаас болж маргалдсаар байна. Ийн нөхцөлд Манмохан Сингх Японд хийж байгаа айлчлалаа нэгэн өдрөөр сунгахаар шийдвэрлэв. Талууд авч үзэж хэлэцэх асуудал олон байх.

Борис Волхонский цааш нь хэоэхдээ эдийн засгийн асуудлууд өргөн цар хүрээтэй байна. Эдгээр нь японы хөрөнгө дэд бүтцийн томоохон төсөл тухайлбал Мумбаи-Делийн аж үйлдвэрийн зурваст оруулах, атомын энергийн салбарт хамтран ажиллах, японы үйлдвэрлэлийн усанд бууж нисэх онгоцыг Энэтхэгт нийлүүлэх зэрэг асуудал билээ: «Япон-энэтхэгийн ойртол бол нааштай хүчин зүйл юм. Эдгээр нь эртний харилцаа холбоотой азийн хоёр их улс юм. Энэтхэгийн эдийн засаг Азид давшингүй хөгжиж байна. Япон улс хоёр жилийн өмнө ДНБ-ний хэмжээгээр Азид Хятадын дараа орсон. Тус улс 2008-2009 оны хямралын уршгийг арилгаж чадахгүй байна. Харин шинэ засгийн газар ажиллаж эхлэснээс хойш үйлдвэрлэл идэвхжиж эхлэв. Иймээс хоёр талын хамтрын ажиллагааг өргөжүүлэх нь зүй ёсны хэрэг хийгээд нийт азийн эдийн засгийн орон зайг төлөвшүүлэх хүчин зүйл болно» гэж Волхонский хэллээ.

Гэвч япон-энэтхэгийн ойртолыг өөрийн стратегийн зорилгоор ашиглахыг эрмэлэж байгаа Азид хамрагдахгүй бас нэг тал байгааг харгалзах хэрэгтэй. Иймээс Япон Энэтхэг хоёр улсын удирдагчид Хятадын эсрэг үндсэн дээр холбоо байгуулах эсэхийг шийдвэрлэвэл зохино. Тэгэхгүй бол хүний гараар могой бариулж мэднэ…