Арабын орнуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Набиль аль-Араби ливаны «Хезболла» радикал шийт хөдөлгөөний дайчдад хандан сирийн засгийн газрын цэргийн талд байлдан дайтахаас татгалзахыг уриалав. Байр сууриа хянан үзэж, Сирид аллага хядлагад оролцохоо болихийг Ерөнхий нарийн бичгийн дарга «Хезболла» хөдөлгөөний удирдагчдад уриалсан гэж Арабын орндуны холбооны мэдэгдэлд өгүүлжээ. Өчигдөр Ливаны нийслэлийг пуужингаар буудсаны улмаас дөрвөн хүн шархдав. Хоёр пуужин Бейрутийн өмнөд хороололд унажээ. «Хезболла» хөдөлгөөний хэдэн ажлын байр энэ хороололд байдаг. Ливаны ДХЯ-ны тэргүүн Марван Шербель пуужингийн буудлагыг хорлон сүйтгэх ажиллагаа хэмээн нэрлэв.