Сирид гарсан хямралыг зохицуулах гэсэн дэлхийн хамтын нийгэмлэгийн оролдлогууд үр дунд хүрэхгүй байна гэж НҮБ-ын хүний эрхийн дээд комиссар Наванетхем Пиллэй НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 23-р чуулганыг нээж хэлэв. Пиллэй хөрш зэргэлдээ орнуудаас байдлыг судлаж байгаа ажилтнуудын мэдээллийг үндэслэн засгийн газрын хүчин ч зэвсэгт самуун дэгдээгчид ч олон улсын хууль бүдүүлгээр зөрчиж байгааг анхааруулав. «Сирийн засгийн газар орон сууцны хорооллудад хүч хэрэглэсээр байна. Сирийн зэвсэгт хүчин сургууль, эмнэлгүүдийг буудаж байна. Харин босогчид хүний эрхийг хэт зөрчснөө хариуцах ёстой гэж Пиллэй хэллээ. Тэрээр НҮБ-ын АЗ-д хандан сирийн хэргийг Олон улсын эрүүгийн шүүхэд шилжүүлэхийг ахин уриалав. «Дэлъхий дахин энэ аймшигт мөргөлдөөнийг эцэслүүлэхийн тулд үйл ажиллагаа явуулах ёстой» гэж тэрээр тэмдэглэв.