Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын гишүүн орнуудын ГХ-ийн сайд нар сирийн асуудлаар олон улсын бага хурлыг зарлан хуралдуулах тухай орос-америкийн санаачилгын баримт бичигт гарын үсэг зурсан тухай өнөөдөр Бишкекэд ОХУ-ын ГХ-ийн сайд Сергей Лавров тус байгууллагын гишүүн орнуудын ГХЯ-ны сайд нарын хуралдааны дүнгээр мэдээлэв. Хамтарсан мэдэгдэлд сирийн асуудлыг шийдвэрлэхийн тулд бага хурал зарлан хуралдуулах тухай орос-америкийн санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн гэж сайд мэдэгджээ. 5-р сарын 7-нд Москвад Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нар сирийн мөргөлдөөнийг зохицуулахын тулд олон улсын 2 дахь бага хурлыг зарлан хуралдуулхаар тохиролцсон билээ. Хэдэн улс болон олон улсын байгууллагууд мөн санаачилгыг дэмжив.