Орос Хятад хоёр улс аюулгүй байдалд нийтийн аюул учрах нөхцөлд баримтлах цэргийн анги салбарын харилцан ажиллагааны тактикыг сургуулилж байна. Эдгээр хоёр улсын арми энэ зун-намар террорын эсрэг сургууль явуулах тухай Төв цэргийн тойргийн цэргийн командлагч Евгений Устинов мэдээллээ. Дэслэгч генерал өөр тодорхой баримтыг дурдсангүй. Харин хоёр орны цэргийн хамтын ажиллагааны түүхэнд хамгийн томд орох хуурай замын цэргийн томоохон сургуулийг бэлтгэж байна гэж үүний өмнө мэдээлсэн билээ.

Орос, Хятадын хамтын сургууль Ази ба Өрнөдэд сэжиг төрүүлдэг. Жишээ нь өнгөрсөн онд Шар тэнгист явуулсан хятад-оросын Тэнгисийн цэргийн флотын өргөн цар хүрээтэй сургууль шуугиан дэгдээсэн гол сэдэв болов. Байлдааны 25 хелег онгоц,2 шумбагч хелег, 10 гаруй нисэх онгоц, нисдэг тэрэг, десантын томоохон анги салбар мен цэргийн сургуульд оролцсон билээ. Цэргийн сургууль гуравдахь улсад ямар ч аюул учруулахгүй гэж Москва Бээжин хоёр түншүүддээ урьдчилан анхааруулсан юм. Түүнчлэн Орос Япон, Хятад Японы хоорондын маргаан, Хятадын Вьетнам, Филиппин, Малайзи улсуудтай нутаг дэвсгэрийн асуудлаар үүсгэсэн маргаанд хамаагүй гэжээ.

Энэ оны хуурай замын цэргийн сургууль террорын эсрэг сургууль болно. Ирэх онд АНУ ба НАТО цэргээ Афганистанаас гаргана. Харин тус улсын нутаг дэвсгэрээс бүс нутагт террорын аюул учирсаар байна. Орос Хятад болон Төв Азийн дөрвөн улс террорын эсрэг сургууль жил дутам ШХАБ-ын хүрээнд явуулж байгаа нь тохиолдлын хэрэг биш. Байдлаас харахад энэ нь террорын аюулд зохих хариу өгөхөд хангалттай биш гэж хоёр орны цэргийнхэн үзэж байна. Хятад Орос хоёр улс ар талаа болон нийтийн аюулгүй байдлыг хамтран хамгаалахын тулд бие биеэсээ дэмжлэг авах юм.

Бээжин, Москва хоёр цэрэг-улс төрийн холбоог байгуулж болзошгүй гэж хятадын цэргийн зарим шинжээч үүнтэй холбогдуулан ярьцгааж байна. Япон, Өмнөд Солонгоос, Филиппин, Австрали, Сингапур АНУ-ыг өөрсдий нь холбоотон болгосон байхад ямар учраас Хятад ганцаар байх вэ гэж хятадын блогерууд тэмдэглэжээ. Ийн санал учир үндэстэй гэж Оросын геополитикийн судлалын академийн шинжээч Константин Сивков үзэж байна. Тэрээр хэлэхдээ: «Хятадын блогеруудын санал геополитикийн үүднээс үнэн зев байна. Орос Хятадын холбоо үнэн чанартаа Еврази тивийг бүрэн хамрах боломж олгоно. Ийн холбоо цэрэг-улс төрийн талаар эвдэршгүй бат байх болно. Орос Хятад хоёр улс холбоотнуудын хувьд геоплитикийн маш ашигтай байрлалтай болно» гэв.

Гэвч одоо Орос Хятад хоёр улс ямар нэг цэргийн холбоо байгуулах тухай ярихад эртдэнэ. Харилцан ажиллагааны тухай л өгүүлж болно гэж Нийгэм-улс төрийн судлалын тевийн захирал Владимир Евсеев үзэж байна. Тэрээр хэлэхдээ: «Орос Хятад хоёр улс холбоотны харилцаатай болох тухай ярих цаг болоогүй. Манай хоёр орон эдийн засаг, улс төрийн бат хэлхээ холбоотой. Гэвч аюулгүй байдлын хүрээнд харилцан сэжиг төрүүлэм зүйл бий. Энэ нь цэргийн ба эдийн засгийн өөр өөр чадавхитай холбоотой. Хятад улс хүчний төв болж хувиран төлөвших дутам холбоотны харилцаа тогтоох боломж багасах юм. Стратегийн түншлэлийн тухай л өгүүлж болно» гэлээ.

Хуурай замыен цэргийн хамтын сургууль Орос Хятад хоёр улсын байлдааны бэлэн байдлыг бэхжүүлэх нь дамжиггүй. Бээжин Азид АНУ-ын стратегийн гол өрсөлдөгч болсон учир Москватай хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлага гарсан. АНУ, Япон, Өмнөд Солонгосын эвслийн өргөжиж байгаа нөлөөг Хятад сөрөн зогсох ёстой. Үүний хамт АНУ Номхон далайд цэргээ нэмэгдүүлж байна. Ийн нөхцөлд Орос улстай батлан хамгаалах хамтын ажиллагаа өөрий нь «мэс, бамбайг» бэхжүүлнэ гэдэгт Хятад улс итгэж байна. АНУ түнш армиудтай харилцан ажиллагаа явуулах туршлагатай. Харин Хятад улсад ийн туршлага үгүй. Иймээс Орос улстай хамтран явуулах цэргийн сургууль харилцан ажиллагаа явуулах туршлагатай болоход нь туслана.