Шведийн нийслэлийн дүүргийн эмх замбараагүй байдал болон Сири буюу Малид болж байгаа хэрэг явдал юугаараа төстэй байна вэ? Эдгээр хэрэг явдал харилцан холбоотой гэж шинжээчид үзэж байна. Гэвч өрнөдийнхөн мөн баримтыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хунд бэрх байдалд орсон орнууд бусад бүс нутгийн байдлыг тогтворгуй болгоход нөлөөлж байна гэж тоймч Евгений Ермолаев үзэж байна. Харин Ази, Африк өрнөдийн сайн сайхан амьдралд зохисгүй нөлөөлөхгүй байна гэж манай тоймч хэлээд: «Иргэд нь хөлсний этгээдүүдийн хувьд Сирид байлдан дайтаж байгааг Канад, Их Британи, Бельги, Франц, Германи улсуудын эрх баригчид хүлээж байна. Бүр Хойд Европын хэлсний этгээдүүд тэнд байна гэж мэдээлсэн билээ. Ямар учраас сайн сайхан амьдралтай орнуудын иргэд бусад улсад байлдаж дайтахаар явж байна вэ? Өрнөдийн диваажин адал балмад явдалд тухирч байгаа юм уу? Үгүй шалтгаан нь өөр байх. Одоо европын ХМХ Стокгольмын дүүргийн эмх замбраагүй байдлыг сурвалжлахдаа Европт таалагдахгүй арьсны өнгийн ба үндэсний асуудлыг үг дуугүй өнгөрүүлж байна. Нийгэмд байр сууриа олоогүй залуучууд үймэлдэж байна» гэдэг.

Швед улсын нийгэм, хөдөлмөрийн бодлого дампуурсан гэж өгүүлж байна. Үнэхээр бодит байдал тийм боллоо. Гэвч чухам шведийн нийгмийн болдогыг европын шилдэг бодлого гэж өнөө болтол үзэж, «шведийн социализм» хэмээн нэрлэж байв. Харин самуун дэгдээгчдийн 90 хувь нь Шведийн паспорттай Ази, Африк гаралтай хүмүүс буюу тэдний үр хүүхэд гэдгийг дурдахгүй байна.

Энэ агуулгаар Стокгольм 2005 онд гал түймэрт нэрвэгдсэн Парисын дүүрэг болон 2011 онд шатсан английн хотуудын хорооллудаас юугаараа ч ялгагдахгүй байна. Тухайн үед сайн сайхан амьдрахаар Европт шилжин суусан хүмүүс одоо амьдралдаа сэтгэл дундуур байна. Шинэ эх оронтой болсон хүүхдүүд нь ч эгдүүцэж байна. Ази, Африк гаралтай гэр бүлүүдийн аж байдал уугуул оршин суугчдынхаас дор байна. Гэвч энэ нь дургүйцэл төрүүлэх гол шалтгаан биш. Тэднийг «2-р зэргийн хүмүүс» хэмээн үзэж байгаа нь гол шалтгаан юм. Ядуу зүдүү байдал угсаатны бахархалыг доромжлосон явдалтай хослон «тэсрэх аюул» үүсгэж байна. Түүнчлэн ядуу зүдүү байдал, нийгмийн шудрага бүс ёс терроризмыг тэтгэх орчин болсон. Европ гаралтай биш европын зарим иргэн гудамжид машинуудыг шатааж байна. Хэн нэгэн нь жишээ нь Сирид байлдан дайтах этгээдүүдийг хөлслөх байгууллагын хуралд оролцож байна. Тэгвэл өрнөд дотоодын асуудлуудаа бусад бүс нутагт экспортлож байна. Сири улсын тухайд гэвэл одоо тэр өөрий нь алдааны уршгийг арилгаж, бусдын төлбөрийг бас төлөж байна гэв.

Өрнөдийнхөн Аль-Каида болон өөр ийн байгууллагуудын жихадын талынханыг хараан зүхэж байна. Гэвч үнэн хэрэг дээр эдгээр байууллагын төлөөлөгчид өрнедэд бараг ил шууд ажиллагаа явуулж байна. Хэргийн учир юунд оршиж байна вэ? Улс төр судлаач Виктор Надеин-Раевский хэлэхдээ: «Өрнөдийнхөн юу хийхээ мэдэхгүй байгаа юм шиг байна. Жишээ нь францын цэрэг Малид Аль-Каидагийн зэвсэгт бүлгүүдтэй байлдан дайтаж байхад Франц улсаас дэмжиж байгаа өөр хэт даврагсад Сирид засгийн газрын эсрэг хүчний талд байлдан дайтаж байна. Ийн хоёр хандлага харшалдахгүй байна. Юу гэвэл энэ нь өрнөдийн өрийн хоёр нуурт бодлого юм. Гэмт хэрэгтнүүд британийн цэргийг Лондонд хөнөөсөн нь өрийн эрүүгийн хэрэг биш, террорын ажиллагаа хэмээн үзэж байна. Лондонд суурьшсан бусад орны хэт даврагсад британийн ба гадаад орнуудын лалын шажинтнуудын дотор бур хэдэн арван жил суртал нэвтрүүлэг явуулж байгааг терроризмд тухирсан хэрэг биш чөлөөтэй үг хэлэх эрхийн илрэл гэдэг. Өөрөөр хэлвэл өрнөдийн ашиг сонирхолыг хохироосон ажиллагааг л террризм гэж тодорхойлж байна. Ийн хандлага олон улсын терроризмыг дийлэхэд тус болохгүй».

Өрнөдийн орнуудын жихадын талыг баримтлагч иргэд бусад бүс нутагт дайнд оролцохын тухайд гэвэл одоо өрнөдийн тусгай албад сэтгэл түгшиж байгаа шиг байна. Тэд бусад улсад хүмүүсийн будаж хөнөөхөөр очсонд биш хожим эргэж ирэхэд л сэтгэл зовож байна. Орон нутгийн жихадын талынхан бүрмөсөн явах нь өрнөдийн орнуудын хууль сахиулах байгууллагуудад таарна. Эцэст одоо өрнөдөөс жихадын талынханыг лалын дахинд нийлүүлж байна. Өнөөгийн байдлыг эргэцүүлэн бодвол энэ нь гайхал төрүүлэм хэрэг явдал бишээ.