Сирийн асуудлаархи бага хурлын өмнө Сирийн хувьсгалт, сөрөг хүчний Үндэсний эвслийн эгнээнд санал зөрөлдөөн гаарсан тухай өнөөдөр ливаны» Аль-Манар» телевизийн суваг мэдээлэв. Үндэсний эвслийн төлөөлөгчид лхагва гаригт уулзаж эхлэв. Энэ уулзалтаар сөрөг хүчний төлөөлөгчид сирийн асуудлаархи бага хуралд оролцох асуудлыг шийдвэрлэх ёстой. Гэвч сөрөг хүчин гадаад орнуудын шахалтаар эвслийнхээ бүрэлдэхүүнийг өргөжүүлэх боломжийг авч үзэв. Саудын Арави болон Арабын Нэгдсэн Эмирт улс хоёр шинэ гучаад гишүүнийг эвслийн бүрэлдэхүүнд оруулахыг шаардаж байна гэж «Аль-Манар» телевизийн суваг мэдээлжээ. Эцэст санал хураалтын дүнгээр шинэ найман гишүүн түүний дотор нэрд гарсан сөрөг зүтгэлтэн, хүний эрхийг хамгаалагч Мишель Кило эвслийн бүрэлдэхүүнд оров. 6-р сард Женевэд болох бага хуралд оролцоно гэж сирийн эрх баригчид үүний өмнө мэдэгдсэн билээ.