АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керрийн Москвад хийх айлчлал болон орос-америкийн өөр уулзалт хэлэлцээ сирийн асуудлаар орос-хятадын харилцан ажиллагааг сулруулахгүй гэж ОХУ-аас БНХАУ-д суугаа элчин сайд Андрей Денисов ИТАР-ТАСС-т мэдэгдэв. Түүний хэлснээр сирийн асуудлаар Орос улс хятадын түншүүдтэй ойлголцож, хамтын хандлагыг боловсруулахад бэлэн байна. Энэ нь эл асуудлыг НҮБ-ын АЗ болон олон улсын өөр форум дээр хэлэлцэх үеэр илэрч байна гэж элчин сайд мэдэгдлээ. Орос Хятад хоёр улс сирийн асуудлаар зарчимт байр суурь баримталж байна. Хоёр тал тусгаар улсын ажил үйлсэд гаднаас оролцох зааг хягаараар хоёр тал ойлголцсон гэж тэрээр тэмдэглэв. Сирийн асуудлаар харилцан ажиллагаа цаашид үргэлжлэхийг Денисов онцлов. Түүнчлэн Орос Хятад хоёр улс олон улсын тавцанд АНУ-ыг оролцуулан олон түнштэй өргөн харилцаа холбоотой байгааг Орос улсын элчин сайд тэмдэглэв. БНХАУ-ын дарга Си Зиньпин АНУ-ын Ерөнхийлөгчтэй Калифорнид уулзахыг тэрээр дурдав. Түүний хэлснээр хоёр өдрийн уулзалт шахуу хэлэлцэх хэргийн төлөвлөгөөтэй. Орос улс ийн харилцаа холбоог сайшаан дэмжиж байна гэж ОХУ-аас БНХАУ-д суугаа элчин сайд Андрей Денисов онцлов.