Энэ оны эхний таван сард гадаадаас Вьетнамын эдийн засагт 8,5 тэрбум доллар оруулаад байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 8,9 хувиар илүү их байна гэж өнөөдөр Вьетнам улсын төлөвлөлт, хөрөнгө оруулалтын яам мэдээллээ. Мөн завсар гадаадаас гол төлөв боловсруулах аж үйлдвэр, үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулжээ. Төлөвлөлт, хөрөнгө оруулалтын яамны гадаадын хөрөнгө оруулалтын газрын мэдээлснээр 1,1 тэрбум доллар оруулсан Орос улс Вьетнамын томоохон гурван хөрөнгө оруулагчийн нэг болов. 2013 оны эхний таван сард Вьетнамд 3,7 тэрбум доллар орулсан Япон улс хөрөнгө оруулагч 40 улсын дотор тэргүүний байр эзлэв. 2,3 тэрбум доллар оруулсан Сингапур хоёрт оржээ.