Энэтхэгийн ерөнхий сайд Манмохан Сингх гурван өдрийн албан ёсны айлчлалаар өнөөдөр Японд хүрэлцэн очлоо. Тэрээр айлчлалынхаа үеэр Токиотой харилцааг бүх чиглэлээр бэхжүүлэх бодолтой байна. Атомыг энх тайван зорилгоор ашиглах хүрээнд хамтран ажиллах чиглэл тэдгээрийн дотор байна. Энэтхэгийн гадаад улс төрийн тусгай газрын мэдээлснээр Сингх өргөн цар хүрээтэй асуудлуудыг японы засгийн газрын тэргүүн Синзо Абэтай хэлэлцэх бодолтой байна. Харин атомын энергийн салбарт хоёр тал хамтран ажиллах асуудал гол сэдэв болох юм. Эдгээр хоёр улс атомын энергийн салбарт хамтран ажиллах асуудлаар бүр 2010 онд хэлэлцээ хийж эхлэсэн билээ. Гэвч «Фукусима-1» АЦС-ын осолоос болж хэлэлцээг тодорхой бүус хугацаагаар хойшлуулжээ. Гэргий Гуршаран Кауртай хамт Токиод хүрэлцэн очсон Энэтхэгийн ерөнхий сайд Сингх Акихито эзэн хаан, Митико хатагтай болон японы сайд нарын танхимын гишүүд ба улс төрийн бусад зүтгэлтнүүдтэй уулзах юм.