Палестин-израилийн зөрөлдөөнийг зохицуулах зорилгоор ахиц дэвшил гаргах боломж байна гэж Израилийн Ерөнхийлөгч Шимон Перес мэдэгдлээ. Тэрээр Палестины удирдагч Махмуд Аббасыг энэ зорилгод хүргэх замын түнш, эзлэгдсэн бүх нутгийг чөлөөлөх тухай арабын энх тайван санаачилгыг «стратегийн боломж» хэмээн нэрлэжээ. Өчигдөр Иорданид Перес Аббас ба АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нартай хамт эдийн засгийн форумд оролцов. «Бид палестин хөрштэйгээ хамт хэлэлцээг аль болох түргэн сэргээж, байдлыг энх амгалан болгох ёстой» гэж Перес хэллээ. Найрамдах цаг болсон гэж Аббас мэдэгдээд Израиль зохицуулах үйл явц саатсныг хариуцах ёстой. Завсарын ямар ч шийдвэр гаргах ёсгүй гэснийг АП агентлаг тэмдэглэв. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга хэлсэн үгэндээ палестины эдийн засагт дэмжлэг үзүүлэх төлөвлөгөөг зарлан мэдээлэв. Түүний хэлснээр 4 тэрбум долларын хөрөнгө оруулсны үр дунд палестины эдийн засаг гурван жилийн дотор 1,5 дахин өсөн нэмэгдэнэ.