БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ын умард слонгосын байлдааны хөлөг онгоцуудыг ул харагдах газарт шилжүүлэх тушаал шалган байцаах аялалынхаа үеэр өгсөн тухай Ренхап агентлаг орон нутгийн ХМХ мэдээллээс иш татан уламжлав. Дайсан умард солонгосын цэргийн хүчний шилжилт хөдөлгөөнийг ажигласаар байна. Иймээс БНАСАУ-ын цэргийн нэгжүүдийг сайн нуун далдах нь зайлшгүй чухал гэж Солонгосын ардын армийн ерөнхий дээд коммандлагч онцлов. Түүнчлэн Ким Чен Ын арми байлдааны ажиллагаа явуулж эхлэхэд бэлэн байх нь чухлыг тэмдэглээд байлдааны чадвард саад болж байгаа асуудлуудыг илрүүлэн тодруулж, саад тотгорыг арилгах арга хэмжээ авах тушаал цэргийн тусгай газруудад өгсөн байна. Энэ оны 3-р сард АНУ Өмнөд Солонгос хоёр Солонгосын хойг орчимд өргөн цар хүрээтэй цэргийн сургууль явулснаас хойш Сеул, Пхеньяний харилцаа эрс хурцдав.