Ливаны нутаг дэвсгэрээс харвасан пуужин Израильд тэсрэв. Урд шөнө израилийн хилээс 10 км зайтай орших ливаны өмнөд Маржаюн хот орчмоос Израиль руу пуужин харвасныг Ливаны аюулгүй байдлын алба батлав. «Дэлбэрэлт сонсогдлоо. Цэргийнхэн мөн нутгийг самнаж байна» гэж хожим израилийн цэргийн төлөөлөгч мэдээлжээ. Энд пуужин тэсэрсэн тухай пуужин унасан газраас холгүй суудаг оршин суугчид мэдээлсэн байна. Гэвч пуужин чухам хаана унасныг одоохондоо тогтоогоогүй. Урьдчисан мэдээ баримтаас харахад буудлагын уршгаар хүмүүс хэлмэгдсэнгүй. Урьд ням гаригт Ливаны нийслэлийг пуужингаар буудсны улмаас дөрвөн хүн шархдсан билээ. Хоёр пуужин Бейрутийн өмнөд хэсэгт унажээ. Ингэснээрээ Сирид засгийн газрын талд байлдан дайтаж байгаа «Хезболла» хөдөлгөөнөөс өшөө хонзон авахыг оролдож байна гэж ажиглагчид тэмдэглэв.