НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун ливаны «Хезболлах» шийт хөдөлгөөний талынхандд хандан сирийн нутаг дэвсгэрт гарсан мөргөлдөөнд үл оролцохыг уриалав. Сирид эрх баригчид болон зэвсэгт сөрөг хүчин хоёр гаруй жил сөргөлдсөөр байна. Талынхан нь Сирид байлдан дайтаж байгааг «Хезболлах» хөдөлгөөний удирдагч Шейх Насрулла өнгөрсөн долоо хоногт анх удаа хүлээгээд, Ерөнхийлөгч Асадыг түлхэн унагахыг оролдож байгаа зэвсэгт бүлгүүдийг ялна гэж амлав. Еренхий нарийн бичгийн дарга «Хезбллах» Сирид байлдаанд улам идэвхтэй оролцож байгаад сэтгэл гүнээ тугшиж байгаагаа илэрхийлсэн гэж өчигдөр орой НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын төлөөлөгч Мартин Несиркийн тараасан мэдээлэлд өгүүлжээ. Бүс нутагт бугд хариуцлагатай үйл ажиллагаа явуулж, үг яриагаа зөөлрүүлж, бүс нутгийн байдлыг намжаах ёстой гэж мэдээлэлд заажээ. Үүний хамт Ерөнхий нарийн бичгийн дарга ливаны бүх удирдагчад хандан Ливан улсыг Сирийн мөргөлдөөнөөс холдуулах үүргээ биелүүлэхийг уриалав.