Орос Хятадын хоорондын хамтын ажиллагаа хоёр талын харилцааны түүхэнд хамгийн дээд түвшинд хурсэн гэж ОХУ-ын Улсын думын дарга Сергей Нарышкин үзэж байна. Өнөөдөр тэрээр БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй уулзах үеэрээ энэ тухай мэдэгдлээ. Нарышкины хэлснээр БНХАУ олон улсын ба бүс нутгийн ажил үйлсэд Орос улсын гол түнш болсон юм. Оросын тал хоёр талын харилцааны түүхэнд хамгийн дээд түвшинд хүрсэн хамтын ажиллагааг өндөр үнэлж байна гэж Оросын парламентын доод танхимын дарга мэдэгдлээ. 3-р сард Орос улсад хийсэн айлчлал маань хоёр талын харилцааг гүнзгий хөгжүүлэх эхлэл болсон гэж Си Зиньпин өөрийн зүгээс хэлжээ. Нарышкин Си Зиньпинтэй хэлэлцээ хийгээд БХАТХ-ын Байнгын хорооны дарга Жан Дэзянтэй уулзав. Орос-хятадын хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэх нь Орос улсын гадаад улс төрийн урьтлал мөн гэж Нарыншкин мөн уулзалтын явцад мэдэгдлээ. Жан Дэзяны хэлснээр хятадын удирдлага хоёр талын парламентын хамтын ажиллагааг их ач холбогдолтойд үзэж байна. Өнөөдөр Бээжинд хийх парламентын хамтын ажиллагааны комиссын хуралдаан 2011 онд сонгодсон Улсын дум, 2008 онд сонгогдсон БХАТХ-ын шинэ бүрэлдэхүүний анхны хуралдаан болно гэж БХАТХ-ын Байнгын хорооны тэргүүн онцлов.