Японы Ибараки муж улсын PARC протоны хурдасгах цогцолборын зургаан ажилтан бараг 1,7 миллизиверт цацрагт нэрвэгдэсэн тухай Атомын энергийн судлал, боловсруулалтын агентлаг мэдээлэв.

Японд жилд хүн дутамд ногдох 1,6 миллизеверт цацрагийг хэвийн хэм хэмжээ хэмээн үздэг. Энэ цогцолборын ажилтнуудын хувьд 50 миллизеверт туйлын хэмжээ болсон юм. Пурэв гаригийн орой цацраг гадагшаа нэвтрэн гарсан байна. Цацраг байшингаас цаана нэвтрэн гарав. Гэвч эрдэм шинжилгээний цогцолборын цаана цацрагийн хэмжээ хэвийн байгааг тэмдэглэжээ.

Атомын энергийн судлал, боловсруулалтын агентлаг хэрэг явдал болсноос хойш бүтэн хагас өдөр өнгөрсний дараа Атомын энергид хяналт тавих хороонд энэ тухай мэдээлжээ. Харин цацраг лабораториас нэвтэрч гараагуй гэж үрьд ХМХ мэлдээлсэн билээ. Гэвч цацрагийг багасгахын тулд агааржуулах хэрэгсэл хэрэглэсний дараа цацраг лабориториас нэвтрэн гарсныг өчигдөр төвийн төлөөлөгчид хүлээсэн юм.