ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 5-р сарын 28-нд Бишкекэд Хамтын аюулгуй байдлын гэрээний байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын албан бус уулзалтад оролцох тухай Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба мэдээллээ. Орос,Армени, Белорус, Казахстан, Киргиз, Тажикистан улсуудын ерөнхийлөгчид олон улсын ба бус нутгийн тулгамдсан асуудал болон байгууллагынхаа хүрээнд холбоотны харилцан ажиллагааг цаашид хөгжүүлэх асуудлыг авч үзэж хэлэлцэнэ. Түүнчлэн мен уулзалтын хүрээнд хоёр талын хэдэн уулзалт хийх юм.2014 онд олон улсын эвслийн цэргийг Афганистанаас гаргахыг харгалзан тус улсаас учирч мэдэх аюулыг сөрөн зогсох асуудал дээд хэмжээний уулзалтын гол сэдвийн нэг болно гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков тэмдэглэв.Түүнчлэн тажик-афганы хилийг бэхжүүлэх болон мансуурулах бодисын тээвэрлэлт, нууц цагаачлал, хэт даврагч үзэлтэй тэмцэх арга хэмжээнүүдийг авч үзэх юм.