Япон улс хятадын эргүүлийн гурван хөлөг онгоц Зуун Хятадын тэнгисийн маргаан үүсгэсэн арлууд орчмын буст цөмрөн орсонтой холбогдуулан тус улсад эсэргууцэл мэдэгдсэн тухай өнөөдөр Японы ГХЯ мэдээллээ.

Японы ГХЯ-ны Ази, Океанийн газрын захирал Синсукэ Сугияма БНХАУ-аас Токиод суугаа ЭСЯ-тай утсаар холбоо барьж, будлиантай холбогдуулан шийдвэртэй эсэргуцэл мэдэгджээ. Японы хилчид энэ бүсээс нэн даруй гарахыг хятадын хөлөгүүдээс радио холбоогоор шаардав. Гэвч нөгөө тал хүсэлтийг биелуулэхээс татгалзав. Японы эргүүлийн хөлөгүүдийн зерчлийг илруулж, тэдгээрийг бүсээс албадан гаргасан гэж үүний өмнө БНХАУ-ын Улсын далай судлал, газар зуйн газраас мэдэгдсэн билээ.

Өнгөрсөн оны 9-р сарын эхээр Токио арлуудын нэг хэсгийг эздээс нь худалдан авсан тухай зарлаж мэдээлснээс хойш БНХАУ Япон улсын хоорондын Зуун Хятадын тэнгисийн Сенкаку(Дяоюйдао) арлуудыг тойрон үүссэн нутаг дэвсгэрийн асуудлаархи маргаан улам шируусэв. Суулийн саруудад БНХАУ-ын эргуулийн хөлөгүүд эдгээр аралд ургэлж ойртож, эрэг хавийн буст зориуд цөмрөн орж байна.