Өнгөрсэн долоо хоногт Сирийн байдлыг хэлэлцэх шинэ бага хурлыг зарлан хуралдуулах асуудлаархи олон улсын зөвлөлдөөн үргэлжлэв. Бага хурал бур 6-р сард хуралдаж мэднэ. Сирийн сөрөг хүчинд үзүүлэх цэргийн дэмжлэгийг нэмэгдуулэх нь зайлшгуй чухал гэж европын зарим улс төрч ийн нехцед мэдэгдэж байна. Цэргийн дэмжлэгийг нэмэгдүүлэх явдал сунжирсан хямралыг зохицуулах бух хүчин чармайлтыг бусниулах уршигтай болж мэднэ.

Лондон Парис хоёр ЕХ-ны орнуудын ГХ-ийн сайд нарын уулзалт дээр эвлэршгуй сөрөг хүчинд зэвсэг нийлуулэхийг хориглосон шийдвэрийг хүчингүй болгох бодолтой байна. Террорын байгууллагуудтай хамсаагуй сөрөг бүлгүүдэд л зэвсэг нийлүүлнэ гэж тэд онцлов. Тэгвэл хээрийн захирагчдын хэн нь террористуудтай эвсэн сүлбэлдсэн эсэхийг Лондон Парис хоёр яаж тогтоох вэ? Тэр тусмаа «Аль-Каидатай» хамсан сүлбэлдсэн олон улсын террорын байгууллагуудын отрядууд л сирийн эвлэршгүй сөрөг хүчний гол байлдааны хучин болсон юм.

Стратегийн тухайн байдлын тевийн захирал Иван Коновалов сирийн өнөөгийн иргэний дэглэмийн « заналт дайснуудын» бурэлдэхүүний чанарыг унэлэн хэлэхдээ: «Сирийн сөрөг хүчний ерөнхий бурэлдэхүүнийг тодорхойлоход хэцуу. Харин олон улсын жихадын телее тэмцэгчид гол хэсэг нь болсныг нийтээр мэднэ. Эдгээр этгээд дэлхий даяар жихад уйлдэж байна. Тухайлбал Ливид болон еер халуун цэргүүдэд ийн ажиллагаа явуулсан» гэв.

Хэдэн сарын өмнө Катарт байгуулсан Сирийн сөрөг хүчний үндэсний эвслийн төлөөлөгчид Стамбулд уулзав. Энэ цагаачдын нэгдэлийг өрнөдийн орнууд ба Персийн булангийн хаант улсууд дэмжиж байна. Үнэн чнартаа стамбулын уулзалт үүнээс хоёр өдрийн өмнө Амманд хийсэн «сирийн анд нехед» гэгч улсуудын ГХЯ-ын тэргүүн нарын байр суурийг хүлээн зөвшөөрөв. Тухайлбал АНУ, Их Британи, Франц, Саудын Арави, Катар, Турк улсуудын байр сүүрийн талаар өгүүлж байна. Уулзалтад оролцогчид сирийн хямралыг улс төрийн замаар зохицуулахын төлөө байгаагаа илэрхийлсэн ч форумыг Дамаскад өнөөгийн засаг захиргааг хэвээр хадгалах арга барил хэмээн үзэж ул болохыг онцлов. Сирийн анд гэгчид сирийн ард тумнийг оролцуулалгуй ирээдүйг нь шийдвэрлэхийг өнгөлзөж байна. Унэн чанартаа тэд Сири улсын биш сирийн сөрөг хүчний л анд нөхөд юм.

Асуудлыг улс төрийн замаар шийдвэрлэх нь зайлшгуй чухал гэж олон улсын гол гол этгээд үзэх болсон нь нааштай ахиц гэж Стра- тегийн магадлан шинжлэх хүрээлэнгийн шинжээч Сергей Демиденко үзэж байна. Тэрээр хэлэхдээ: «Эл асуудлаар нийтийн байр суурийг эрэж олохыг АНУ, ОХУ болон ЕХ оролдож байна. Одоо ОХУ, АНУ ба ЕХ сирийн сөрөг хүчний үг чанараар байр сууриа ойртуулж байна. Башар Асадын дэглэм унасан ч эдгээр сөрөг хучин засгийн эрхэнд гарч чадахгуй нь тод зуйл. Түүнчлэн улс орноо хямралт байдлаас гаргаж чадахгуй. Эдгээр нэн чухал хоёр хүчин зүйлийг үндэслэн цаашид яриа хэлцээг хөгжүүлж болно» гэв.

Тэмцэлдэн сөргөлдөж байгаа талууд хэлэлцээ хийх нь зайлшгуй чухал гэж Оросын удирдлага узэж байна. Дараа нь сирийн ард түмэн чухам хэн улс орны нь удирдах шийдвэр гаргана. Сирийн хямралын зохицуулалт Владимир Путины гадаад орнуудын удирдагчидтай хийх уулзалтуудын гол сэдэв болж байгааг дурдая. Тухайлбал ОХУ-ын терийн тэргуун АНУ-ын Ерөнхийлегч Барак Обамагийн илгээлтийн хариуд явуулсан баримт бичигтээ эл асуудлаар санал бодлоо тодорхойлжээ. Энэ долоо хоногт ОХУ-ын Ерөнхийлөгчийн хариу илгээлтийг Вашингтонд авч очсон юм.