Үндэсний цемийн хөтөлбөрийн хөгжлийн хүлээн зөвшөөрч болохуйц зааг хязгаарыг тодорхойлж тогтоохыг дэлхийн хамтын нийгэмлэг оролдож байна. Ийн зааг тогтоохгуй бол энх тайван зорилгоор хийх судалгаа цэргийн боловсруулалт болж хувирна. Учир нь хэдэн арван улс атомын зэвсэгтэй болохыг эрмэлзэж байна. Тогтворгүй дэглэмтэй хэдэн улс тэдгээрийн дотор байна.

Цөмийн сүйрэлээс сэрэмжлэх асуудлаархи Люксембургийн олон улсын чуулга уулзалт швейцарын Монтрё хотноо болж дуусав. Энэ нөлөө бүхий бага хурал нэлээд тугшууртэй нөхцөлд хуралдав. Хэт олон улс цөмийн зэвсгтэй болохыг хичээж байна гэж чуулга уулзалтад оролцогчид санал нэгтэй тэмдэглэжээ.

Шинжээчид ийнхүү сэтгэл тугшиж байгаа нь учир үндэстэй. Олон улсын атомын энергийн агентлагийн мэдээлснээр эдугээ цөмийн судалгаа хийж байгаа 22 улс МАГАТЭ-гийн 1997 оны нэмэлт протоколыг өнөө болтол батлаагуй байна. Энэ нь эдгээр улс цөмийн боловсруулалт нууцаар хийж байгааг харуулж байна гэж форумын зохион байгуулах хорооны дарга оросын генерал Владимир Дворкин тэмдэглэв. Дээрх протоколыг цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхуй байх Гэрээнд хавсаргасан хийгээд цөмийн боловсруулалтад олон улсын хяналт тавих боломжийг өргөжүүлж байна.

Ялангуяа Иран, Умард Солонгос хоёр улс мен протоколыг батлаагуй явдал шинжээчдийн сэтгэлийг түгшүүлж байна. Умард Солонгос 2006 оноос цемийн зэвсэгтэй байгаа хийгээд Иран цөмийн зэвсэгтэй болоход дөхсэн хэмээн МАГАТЭ-гийн шинжээчид үзэж байна.

Нэмэлт протокол хавсаргах санал 1991 онд Иракэд цэргийн ажиллагаа явуулснаас хойш дэвшүүлсэн гэж шинжээч Андрей Баклицкий «ОДХ» радиод өгсөн ярилцлагдаа дурдав. Тэр үед МАГАТЭ-гийн шинжээчид Иракийн нутаг дэвсгэрт нэвтэрч, тус улс цөмийн зэвсэг бутээх замаар урагш ахисан ул мерийг илрүүлжээ. Үрьд олон улсын шинжээчид ямар нэг улсын эрх баригчдын зөвшөөрлөөр л сонирхол татсан барилга байгууламжуудад очиж байсан. Гэрээнд гарын үсэг зураж батласан улсууд МАГАТЭ-гийн шинжээчдийг нутаг дэвсгэртээ заавал оруулах ёстой.

Гэвч гол төлөв сэжиг төрүүлээгүй улсууд мен нэмэлт протоколд гарын үсэг зурахыг зевшеерснийг цаашдын практик уйл ажиллагаа харуулсан гэж Баклицкий тэмдэглэн хэлээд: «Улс орнууд нэмэлт протоколд сайн дураараа гарын үсэг зураж батлана. Хэн ч албадах эрхгуй. 2003 онд Иран улс нэмэлт протоколд гарын усэг зурсан боловч батлахаас татгалзав. Иран улсаас гадна Ойрхи Дорнодын хэдэн улс мен баримт бичигт гарын үсэг зураагуй. Ер нь ямар нэг улс нэмэлт протоколд гаын усэг зураагуй явдал тус улс цөмийн зэвсэг бүутээж байна гэсэн үг огт биш» гэв.

Энэ нь ямар нэг улсын нутаг дэвсгэрт атомын энергийн салбарт судалгаа хийж байна гэсэн мэдээллээр батлагдвал цөмийн боловсруулалтад сэжиглэгдэж мэднэ гэж Андрей Баклицкий хэллээ.

Ираны цөмийн хетелбер сэжиг теруулсэн явдал Ойрхи Дорнодын түгшүүртэй байдлыг гааруулж, бус нутгийн орнуудыг цөмийн технологитэй болохрд тухирч байна гэж нэрд гарсан физикч Роальд Сагдеев чуулга уулзалт дээр хэлснийг РБК Daily тэмдэглэв. Түүний хэлснээр Турк, Саудын Арави, Алжир, Египет улсууд юуны түрүүнд цөмийн боловсруулалтын салбарт Иран улстай тэнцэхийг хичээж байна. Чуулга уулзалтыг зохион байгцуулагчид цөмийн хөтөлбөрийн хөжлийн зааг тогтоох гол зорилго тавьжээ. Өөрөөр хэлвэл цөмийн зэвсэггуй улс цемийн хөтөлбөрөө өргөжүүлэх эрхийг зохицуулах шалгуур Цемийн зэвсэг дэлгэрүүлэхгуй байх Гэрээний хүрээнд тогтоох хэрэгтэй гэж чуулга уулзалтын ерөнхийлөгч Вячеслав Кантор хэллээ. Энэ эрхийг атомын энергийг хөгжүүлэх тедийгуй цемийн зэвсэг бүтээх зорилгоор хэрэглэж байгаа шинж тэмдэг илрэвэл тус улсын цөмийн хөтөлберийг хязгаарлах зохих арга хэмжээ авах ёстой.

Үүний хамт МАГАТЭ-гийн ийнуу оролдлого одоогоор үр дүнд хүрээгүй байна. Дэлхийн хамтын нийгэмлэг хоёрдмол зорилготой технологийн тархалтад ур бутээлтэй хяналт тавьж чадахгуй байна.

Шинжээчид цөмийн хөтөлбөрийн хөгжлийн зааг тогтоогоогуй нөхцөлд «цемийн клуб» гэгчийн гишууд - НҮБ-ын АЗ-ийн байнгын гишууд цөмийн технологийг дэлгэруулэхгуй байхад хяналт тавихад туслаж мэднэ. Одоо ч гэсэн эдгээр улс Иран, Умард Солонгосын цөмийн хөтөлбөрт олон улсын таван зүүчийн тусламжтайгаар хяналт тавьж байна.

Гэвч цөмийн клуб гэгчийн ямар нэг гишууний энэ тухай төсөөлөл үйл явцыг саатуулж байна. «Оросын цөмийн нийгэмлэгийн» дэд ерөнхийлөгч Сергей Кушнарёвын тэмдэглсэнчилэн « энэ нь дипломат тоглоом төдий зүйл. Дипломат тоглоом хийх нөхцөлд нийтийн байр суурийг боловсруулж батлахад хэцүү юм».