«Союз ТМА-09М» жолоодлогот сансрын хөлөг бухий «Союз-ФГ» зөөгч пуужинг угсран турших цогцолбороос Байконур сансрын хөлгийн буудлын хеергех талбарт шилжуулсэн тухай Оросын сансрын агентлагийн төлөөлөгч мэдээллээ.

Ирээд байгаа мэдээнүүдээс харахад мөн үйл ажиллагаа өө сэвгүй хэвийн явагдав. Шинэ багийн гишүүд 5-р сарын 29-ны шөнө «Союз ТМА-08М» сансрын хөлгөөр Олон усын сансрын станц руу явна. Оросын сансрын нисэгч Фёдор Юрчихин, НАСА агентлагийн сансрын нисэгч Карен Найберг, Европны сансрын агенитлагийн сансрын нисэгч Лука Пармитано нар шинэ багийн бүрэлдэхүүнд оров. Оросын Михаи Тюрин,НАСА агентлагийн Рик Мастраккио, Японы сансрын агентлагийн төлөөлөгч Коити Ваката нар тэдний орлох сансрын нисэгчид юм.

Маргааш 5-р сарын 27-нд Оросын сансрын агентлагийн тэргүүн дэд дарга Олег Фроловын даргалах улсын комисс лхагва гаригт ОУСС руу зүглэх багийн бурэлдэхүүнийг бурэн төгс батлана.