Өчигдөр Ливаны «Хезболлах» шийт хөдөлгөөний удирдагч Шейх Хасан Насралла талынхан нь Сири улсад байлдаанд оролцож байгааг анх удаа хүлээв. Башар Асадын дэглэмтэй тэмцэж байгаа зэвсэгт булгуудийг ялна гэж тэрээр амлав.»Хезболлах» хөдөлгөөн саяхан болтол Сири улсад болж байгаа уйл явдалд оролцохгуй байсан. Гэвч Ливан улсыг хамгаалахаар арга буюу оролцох болсон гэж тэрээр тэмдэглэв. Ливаны хил орчимд хэдэн мянган хэт даврагч байгаа нь ливаны ард тумэнд аюул учруулж байна гэж тэрээр онцлов. Сирийн дэглэмтэй байлдан дайтаж байгаа сөрөг хүчний эвлэршгуй зэвсэгт этгээдуудийн тоо давж хэтэрсний дараа «Хезболлах» Сирид байлдааны ажиллагаанд оролцох шийдвэр гаргасан гэж Шейх Хасан Насрулла мэдэгдэв.