Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний штабуудын дарга нарын хороо эргүүлийн 20 нисэх онгоц худалдан авах тухай Тэнгисйн цэргийн флотын мэдуулгийг сайшаав. Эдугээ Тэнгисйн цэргийн хүчин Р-3С «Орион» эргүүлийн 16 онгоцтой байна гэж өнөөдөр Өмнөд Солонгосын зэвсэгт хүчин мэдээллээ.

Гадаадаас 20 эргүүлийн онгоц барагцаалбал 1 триллион воноор (889 сая доллар) авахаар төлөвлөжээ. Сеул «Эрбас милитари» пуусийн С-295 МРА, «Боинг» концерны Р-8 «Посейдон», «Локхид маротин» компанийн «Си геркулес» зэрэг загварын эргүүлийн онгоц авах бололтой гэж ИТАР -ТАСС шинжээчдийн мэдээллийг үдэслэн уламжилжээ.

Өмнөд Солонгосын штабын дарга нарын хорооны шийдвэр Сеул Умад Солонгосоос цэргийн аюул учруулсан нөхцөлд эргийн батлан хамгаалалтыг бэхжуулж, хил орчмын арлуудыг хамгаалахыг эрмэлзэж байгаатай холбоотой гэж ИТАР-ТАСС тэмдэглэв.