Өнөөдөр ХБНГУ-ын канцлер Ангела Меркель, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэцян нар олон усын олон асуудал түүний дотор Сири улс, Солонгосын хойгийн байдал, ираны атомын хөтөлбөр, Хятад ЕХ-ны хоороннд худалдааны асуудлаар үүссэн маргааныг авч үзэж хэлэлцэнэ.

« Манай хоёр улс бие биеэнээ эдийн засгийн нэн чухал тунш хэмээн узэж байна» гэж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд айлчлалынхаа өмнөхөн германы» Цайт» сонинд өнгсөн ярилцлагдаа онцлов. Хёр талын бараа эргэлт БНХАУ, ЕХ-ны хоорондын нийт бараа эргэлтийн 30 хувь эзлэж байгааг тэрээр дурдав. Гэсэн ч Хятад Германы хоорондын худалдааны хэмжээ 160 тэрбум долларт хурч, БНХАУ-ын гадаад худалдааны дөнгөж 4 хувь эзлэж байгааг Ерөнхий сайд Ли Кэцян онцлоод БНХАУ Германи хоёр чөлөөт худалдааг дэмжиж, гаалиар ивээх бодлоготой тэмцэж, олон улсын хамтын ажиллагааг идэвхжүүлэх ёстойг тэмдэглэжээ.

Канцлер олон улсын хурц асуудлуудаас хадна ЕХ, БНХАУ-ын хоорондын худалдааны маргааныг зохицуулах замыг Ерөнхий сайдтай хэлэлцэх бодолтой байна гэж ХБНГУ-ын засгийн газрын төлөөлөгч Шеффен Зайерт тэмдэглэв. Энэ сарын эхээр Европын комисс БНХАУ-аас худалдан авах нарны зайн нэгдүүрт 47 хувь хураамж ногдуулах санал оруулжээ. Хятадын алсын холбоо харилцааны тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид бутээгдэхуунээ зориуд унэ алдан худалдаж, улс орныхоо засгийн газраас нууцаар татаас авч байна гэж Брюссель зэмлэсэн юм. Худалдааны ашиг сонирхолоо хамгаалах зорилгоор хатуу тууштай арга хэмжээ авна гэж үүний хариуд Бээжин анхааруулав.