ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Африкийн холбооны ойг тохиолдуулан африкийн орнуудын төр засгийн удирдагчдад мэнд хүргэсэн тухай өчигдер Кремлийн хэвлэлийн алба мэдээлэв.

Путин Африкийн нэгдлээс бус нутгийн ба олон улсын ажил үйлсэд гүйцэтгэж байгаа үүргийг өндөр унэлээд хямралт байдлыг зохицуулах,мөргөлдөөнөөс хойш энхийн сэргэлт мандал,нийгэм-эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдсэн хүчин чармайлты нь дэмжиж байгаагаа илэрхийлэв.Түүнчлэн оросын тал Афикийн холбоотой харилцан ажиллагааг НҮБ, «Наймны бүлэг»,»Хорины бүлэг», БРИКС болон олон улсын өөр байууллагуудын хүрээнд өргөжүүлж, Африк тивийн орон бүхэнтэй уламжлалт найрсаг харилцааг аль болохоор бэхжүүлэхийг сонирхож байгааг ОХУ-ын Ерөнхийлөгч онцлов. Оросын Ерөнхийлөгчийн африкийн орнуудтай хамтран ажиллах асуудал эрхлэсэн онц эрхт төлөөлөгч Михаил Маргелов Аддис -Абебед нээгдсэн Африкийн холбооны дээд хэмжээний уулзалт дээр мэндчилгээ дэвшүүлсэн цахилгаан утасыг уншиж сонсгов.