Өчигдөр Их Британийн цагдан сэргийлэх хучин лхагва гаригт Лондонд террорын ажиллагаа явуулсанд сэжиглэгдсэн бас гурван хүнийг баривчласан тухай Франс Пресс агентлаг Скотланд-Ярдын төлөөлөгчийн мэдээллээс иш татан уламжлав.

21-нээс 28 хуртэлх насны бас гурван эрэгтэйг бямба гаригт саатуулсан тухай Лондоны цагдагийн газар мэдээллээ. Цэргийн албан хаачийг хөнөөсэн гэмт хэргийг мерден байцаах ажиллагааны хүрээнд британийн цагдаа нар Лондоны Гринвич хороололд дөрвөн хүн түүний дотор хоёр эмэгтэй, нэгэн өсвөр хүүхдийг саатуулсан тухай урьд мэдээлсэн билээ.Түүнчлэн өнгөрөгч пүрэв гаригт бас хоёр хүнийг саатуулжээ. Баасан гаригт саатуулсан хоёр эмэгтэйг ял ногдуулалгуй суллав. Террорын ажиллагаа явуулсан газар дээр нь саатуулсан хоёр этгээд эмнэлэгт байсаар байна. Цагдаа нар тэднийг саатуулахыг оролдож, зэвсэг хэрэглэжээ. «Дэйли Телеграф» сонины мэдээлснээр сэжиглэгдсэн гол хоёр этгээдийн нэг Майкл Адеболажог «Аль-Каидатай» эвсэн сүлбэлдсэн сомалийн «Аш-Шабаб» радикал бүлэгт нэгдэхийг оролдсон ялаар 2010 оны 11-р сард Кенид ялласан аж. Тэр үед Их Брртанийн иргэн Адеболажог тус улсаас албадан гаргаж явуулсан тухай сонин мэдээлэв.

Лхагва гаригт хоёр этгээд Лондоны зуун-өмнөд Вулич хороололд цэргийн ангиас холгуй цэргийн албан хаагчийг хутаглан хөнөөв. Эрэгтэйг хутаглсан эсвэл буудаж хөнөөсэн гэх мэт мэдээлэл тархав. Хэрэг явдлыг террорын ажиллагаа хэмээн зарласан юм.