Сирийн үндэсний сөрөг хүчний болон хувьсгалын эвслийн хүчин хэрвээ ерөнхийлөгч Башар Асадын төлөөлөгөчид нь өөрсдийн үүргийг бүрэн хэмжээгээр нь Шилжилтийн засгийн газарт шилжүүлэхийг зөвшөөрвөл “Женева-2” олон улсын бага хуралд оролцоход бэлэн байна гэжээ. Энэ тухай нэрт лалын шашинтнуудын эрхийг хамгаалагч, лалын шашны багш, сири-америк гаралтай Сирийн сөрөг хүчний үндэсний эвслийн гишүүн Луай Сафи ИТАР-ТАСС агентлагт өнөөдөр өгсөн ярилцлагадаа уламжлав.

Сафи нь өөрөө “эвсэл ямар нэгэн урьдчилсан нөхцөлүүдийг гаргахгүй “гэж хэлсэн хирнэ, яриа хэлэлцээрийн болон цаашдын зохицуулалт нь “засгийн газрын цэргүүдийг хотуудаас гаргаж, улс төрийн хоригдлуудыг суулахыг“ шаардаж буй юм гэж цохон тэмдэглэв. Сафи Женевт Асадтай биечлэн уулзах юм уу, түүний ойрын хүмүүстэй яриа хэлэлцээр хийхийг эрс няцаав.

“Женев-2“ олон улсын бага хуралд оролцох тухай болон ямар түвшинд ямар хүмүүс оролцох тухайд эвслийн эцсийн шийдвэр одоогоор тодорхойгүй байна гэв. Ням гаригт эвслийн ерөнхийлөгч болон түүний гурван орлогчийг сонгох сонгуулийг төлөвлжээ. Мөн сөрөг хүчний удирдах байгууллагуудад нэмэлт гишүүдийг элсүүлэх юм.