Евразийн дараа хамгийн их томд ордог бөгөөд дэлхийн 54 улс орныг нэгтгэсэн Африкийн холбоо өнөөдөр байгуулагдсаныхаа 50 жилийн ойг ёслон тэмдэглэж байна. Энэ байгууллага нь анх 1963 оны 5-р сарын 25-нд байгуулагдсан Африкийн нэгдлийн байгууллага /АНБ/ нэртэй байгуулагджээ.

АНБ нь тус тивийг колончлол болон апартеидаас чөлөөлөх зорилготой байсан. 20-р зууны сүүлээр тэрхүү зорилгодоо хүрсэн. 2002 онд АНБ-ын оронд Африкийн холбоо нь бий болсон юм. Гол зорилго нь тивийн эв нэгдэл, улстөр болон эдийн засгийн хамтын ажиллагаа, мөргөлдөөнөөс сэрэмжлэх юм. Олон улсын шинжээчид ойрын арван жилд Африкт хүн амын таван хувийн өсөлт гарах болон Азийн эдийн засгийн амжилтыг давтаж мэднэ гэж таамаглаж байна. Гэхдээ үүний гол нөхцөл бол тивийн энх тайван байх юм.

Африк тивд томоохон сөргөлдөөний тоо 2000 онд 11-ээс 2012 онд 4-нд хүртэл буурсан. Гэхдээ орон нутгийн чанартай сөргөлдөөнүүд, төрийн эргэлтүүд болон олон тооны бослогууд болоод террорист бүлгэмүүд нь Африкийг үргэлжлүүлэн хямруулсаар байна. Сүүлийн жишээнүүд: Мали, Конго улсууд болон Төв Африкийн БНУ юм. Арван жилийн өмнө АХ нь гэнэтийн хямралын үед түргэн үйл ажиллагааны өөрийн хүчинтйэ болох шаардлагатай байгаа тухайгаа мэдэгдсэн.

“Африкийн тулгамдсан асуудлуудыг африкчууд өөрсдөө НҮБ-тай хамтарч шийдвэрлэх ёстой. Бид энэ тухай “арабын хавар“ эхлэсэн даруйд ярьж байсан “ гэж Орос улсын Африкийн орнуудтай хамтын ажиллагааны төлөөлөгч Михаил Маргелов ИТАР-ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа мэдэгдэв.