Хятадын үндэсний нефть хийн корпорац /CNOOC/ Өмнөд-Хятадын тэнгист Азид хамгийн томд орох тэнгисийн гүний усны өрөмдлөгийн тавцанг барьж дуусгалаа гэж “Чжунго жибао” сонинд уламжилжээ. Хэвлэлийн бичснээр, хийн тавцанг жилийн эцсээр ашиглалтанд оруулах аж. Үүний дараа ашиглалтын хүчин чадал жилд 12 тэрбум шоо метр байгалийн хий байх юм.

Хийг тус улсын цахилгаан станцууд болон Гуандун мужийн өмнө хэсгийн аж үйлдвэрийн бусад объектууд руу нийлүүлэх аж. Хэвлэлд бичснээр, өрөмдөлтийн тавцангийн үндсэн блокийн зуурмаг нь 30 мянган тонн байгаа бөгөөд энэ нь түүнийг бүс нутгийн хамгийн том хөвөгч тавцан болгож байна.

Эрдэмтдийн дүгнэж байгаагаар, Өмнөд-Хятадын тэнгисийн нефтийн нөөц 23-30 тэрбум тонн, байгалийн хийн нөөц 16 тэрбум орчим шоо метр байна. Тэдгээрийн 70 орчим хувь нь хуурай газрын усан доорх үргэлжлэлийн гүний усан дор байна. Хуурай газрын усан доорх үргэлжлэл болон Өмнөд-хятадын тэнгисийн арлууд нь Хятад улсын Вьетнам, Майлаз, Бруней, Филиппин,Тайван хоорондын нутаг дэвсгэрийн маргааны бай болж байгаа юм.