ОХУ-ын Төрийн дум өчигдөр ”Нэг улсын иргэд нөгөө улсын нутаг дэвсгэрт түр хугацаагаар хөдөлмөр эрхлэх тухай ОХУ-ын ЗГ, МУ-ын ЗГ хоорондын баримт бичгийг батлав. Гэрээг 2012 оны 2-р сарын 17-нд Москвад баталсан бөгөөд энэхүү баримт бичиг нь Орос улсын иргэдийг МУ-ын нутаг дээр болон МУ-ын иргэдийг ОХУ-ын нутаг дэвсгэр дээр түр хугацаагаар хөдөлмөр эрхлэхэд таатай нөхцөл байгуулахад чиглэгджээ. Гэрээг 5 жилийн хугацаагаар байгуулсан бөгөөд цаашид энэ нь автоматаар сунгагдах боломжтой юм. Төслийн хэрэгжилтийг ОХУ-ын хөдөлмөр, нийгэм хангамжийн яам хариуцана. Ажил олгогч тал нь ажилтны эрүүл мэнд, тэтгэвэр болон нийгмийн халамжийн асуудлуудыг хариуцах бөгөөд эдгээрийг талууд тусгай гэрээнд тусгах аж.