5-р сарын 25-ны өдөр нь Олон улсын сураггүй алга болсон хүүхдүүдийн өдөр /International Missing Children Day/ . Олон улсын сураггүй алга болсон хүүхдүүдийн өдрийн зорилго нь хулгайлагдаж амьдралын хүнд байдлаас болж эрх нь зөрчигдөж байгаа хүүхдүүдийн тулгамдсан асуудлуудад нийгмийн анхаарлыг татахад оршино. Энэ өдөр дэлхийн орнуудад сураггүй алга болсон хүүхдүүдийн дурсгалд бөмбөлөгүүд хөөргөх юм.

Энэ өдрийн алга болсон хүүхдүүдэд зориулах санаа нь Америкт гарсан. 1979 оны 5-р сарын 25-ны энэ өдөр америкийн 6 настай Эвиан Пейтс гэдэг хүү сургуулиасаа гэр рүүгээ явах замаас алга болсон. Хүүг алга болсноос дөрвөн жилдийн дараа 1983 оны 5-р сарын 25 ны өдрийг Америкийн ерөнхийлөгч Рональд Рейган энэ өдрийг Үндэсний хэмжээгээр сураггүй алга болсон хүүхдийн өдрөөр тунхагласан.

Америкийн энэхүү санаачилгыг Европ дэмжсэн. 2010 онд Олон улсын сураггүй алга болсон хүүхдүүдийн өдөр гэж тунхаглажээ. 2012 онд Орос улс нь анх удаагаа Олон улсын сураггүй алга болсон хүүхдүүдийн өдөрт албан ёсоор нэгдэн орж, энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлсэн.

Жил бүр дэлхий дахинд 8 сая орчим хүүхэд сураггүй алга болж байдаг бөгөөд нэг өдөрт 22 мянган хүүхэд алга болдог байна.