Та бүхэнд “Оросын дуу хоолой” радиогийн «Танд зориулсан дуу хөгжим» хөтөлбөрийг сонсгохоор бэлэн боллоо. 2013 оны 5-р сарын 22-нд ЗХУ-ын Ардын жүжигчин Никита Богословскийн мэндэлсний 100 жилийн ой тохиосон.

Нэрт хөгжмийн зохиолч урт удаан, тод томруун сайхан амьдралыг туулсан. Тэр хөгжмийн янз бүрийн төрлийн жанраар маш олон бүтээл туурвисан нэгэн. Түүнд ард түмний хайр хүндэтгэлийг хүлээхэд чухамдаа түүний бичсэн дуунууд авчирсан. Зөвлөлтийн цаг үед зохиосон дуунууд нь голлох байрыг эзэлдэг юм. Энэ сайхан дуунуудыг улс орон даяараа дуулж байлаа. Өнөөдөр ч гэсэн түүний дуунууд нь оросын эстрадын тайзнаа дуулагдсаар байна.

Никита Богословскийн хамгийн нэрд гарсан дуунуудын нэг “Спят курганы темные” /”Харанхуй булшнууд нойрсож байна”/ дууг оросын нэртэй “Любэ“ хамтлаг дуулахыг сонсгоё. (Дуу)

Түүний авъяас бүр хүүхэд ахуйгаас нь тодорч байжээ. Сургуулийн сурагч байхдаа тэр оросын сонгодог хөгжмийн зохиолч Александр Глазунов дээр хичээллэж байжээ.Никита Богословский анхныхаа тоглолтыг арван таван настайдаа хийжээ. Гэхдээ хөгжмийн жүжгийг нь тавьсан театрт, өсвөрийн зохиолчийг нэвтрүүлээгүй аж. “Хөөе, жаалаа, оройн тоглолт үзэх эрт байна шүү, чи” гэж шавилхан биетэй түүнийг хараад тасалбар тасалдаг эмэгтэй хэлж байжээ. Тэгээд хөөрхий хүү нэгдүгээр үзэгдэл дуустал театрын үүдний танхимд зогсч өнгөрүүлжээ.

Никита Богословский хөгжмийн дээд сургуульд боловсрол эзэмшжээ. Гэхдээ хөгжмийн хүчтэй янз бүрийн урсгалуудад хүчээ сорьж байгаад, дуу болно киноны хөгжмийг сонгожээ. Нийт тэр 300 орчим дуу, 120 киноны хөгжим бичжээ. Хамгийн алдартай бүтээлүүдийн нэг бол хөгжмийн зохиолчийн Дэлхийн хоёрдугаар дайны жилүүдэд бичсэн “Хоёр дайчин” киноны дуу болох “Тёмная ночь” /“Харанхуй шөнө”/ дуу юм. Энэ дууг өнөө хүртэл дэлхий дахинд дуулдаг.

Одоо та бүхэн нэрт жүжигчин, дуучин Марк Бернесын дуулсан “Темная ночь” дууг хүлээн авч сонсоно уу. (Дуу)

Никита Богословскийн нэр зөвлөлт улсын бүхэл бүтэн үеийнхний амьдралтай холбоотой. Дэлхийн хоёрдугаар дайны үед тэр фронтын галын шугам цэргийн эмнэлгүүдэд концерт тоглож байжээ. Тэр энхийн цаг үед өөрийн концертын хөтөлбөртэй ЗХУ-ыг тойрсон төдийгүй дэлхийн олон улс орнуудад айлчлан тоглосон.

Богословский тухайн үетэйгээ бүрэн гайхамшигтай зохицсон хосгүй амьдралыг туулсан. “Надад ямар ч эгзэгтэй, эмгэнэлтэй зүйл тохиолдож байгаагүй. Хамгийн гэрэл гэгээтэй, баяр баясгалантай сайхан амьдрал байсан” гэж тэр бүх хүн өөрийн тухай хэлж чадахгүй л болов уу гэмээр дурсамжийг өгүүлсэн.

Нэрт хөгжмийн зохиолч Никитай Богословскийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан манай хөгжмийн хөтөлбөрийг бид “Кукуруза” хамтлагийн дуулсан “Хөгшин тэргэчний дуу”-гаар өндөрлөж байна. (Дуу)