НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Умард Солонгосыг зургаан талт яриа хэлэлцээрийг сэргээхэд бэлэн байгааг сайшаав, гэхдээ Пхеньянаас энэ чиглэлд бодит үйл ажиллагаануудыг хүлээж байна. Энэ тухайгаа тэр японы Эн-эйч-кей телевизед өгсөн ярилцлагадаа мэдэгдэв. Өмнө нь баасан гаригт умард солонгосын эрх баригчид Солонгосын хойгийн тулгамдсан асуудлыг “зургаан талт яриа хэлэлцээрүүд болон бусад хэлбэрийн яриа хэлцэлээр” шийдвэрлэхэд бэлэн байгаа гэж мэдэгдсэн.

Баасан гаригт Бээжин хотноо Умард солонгосын удирдагчийн тусгай төлөөлөгч Чхве Рён Хэ, БНХАУ-ын дарга Си Зиньпинь нарын яриа хэлэлцээрийн дүнд зориулсан хэвлэлийн бага хуралд дээр Умард Солонгос зургаан талт /Хятад, ОХУ, АНУ, Япон, Өмнөд Солонгос,Умард Солонгосын оролцоотой/ яриа-хэлэлцээрүүдийг сэргээхэд бэлэн байгаа тухай мэдэгдлийг хийсэн.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Хятад улсын зуучийн үүргийг өндөр үнэлээд, бүс нутгийн талуудыг Бээжингийн уулзалтын ачаар боломжтой болсон энэхүү “эерэг мөчийг” яриа хэлцэлийг сэргээхэд ашиглахыг уриалав. Бан Ги Мүн хэлэхдээ, яриа хэлэлцээрийг сэргээхийн өмнө “Умардын талаас Солонгосын хойгийн хурцадмал байдал нь намжсан байх ёстой” гэж цохон тэмдэглэв.