Сирийн эрх баригчид нь Женевын яриа хэлэлцээрт оролцох болсноо мэдэгдэв. Энэ тухай ОХУ ын ГХ-ийн яамны албан ёсны төлөөлөгч Александр Лукашевич уламжлав. Тэрбээр “ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров болон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нарын Сирийн хямралыг зохицуулах асуудлаар “Женев-2” олон улсын бага хурлыг зохион явуулахаар хүрсэн тохиролцоонуудыг хэрэгжүүлэхэд Оросын тал хамгийн эрчимтэй хүчин чарамайлтуудыг авах болно” гэдгийг сануулав. Түүнчлэн уг бага хуралд оролцохоо Сирийн сөрөг хүчний төлөөлөгчид мэдэгдсэн, гэхдээ тэдний тал эцсийн шийдвэрээ өнөөдөр өгнө гэжээ. Ирсэн мэдээллүүдээс үзвэл,сөрөг хүчнийхэн яриа хэлэлцээрт оролцох өөрсдийн болозлуудыг өнөөдөр боловсруулахаар зэхэж байгаа аж.